Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир
2024-10-09 00:00:00,   2500

Сумын Засаг даргын мэндчилгээ

Сайхан намаржиж байна уу. Миний бие та бүхний итгэлийг хүлээн сумын Засаг дарга. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажлаад 4 жилийн хугацаа болж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон бүтээн байгуулалтын ажиллууд биеллээ олж сумын ард иргэд нутаг орондоо суурьших тохь тухтай амьдрах орчин бүрдэхэд хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулалтууд өрнөсөн жилүүд болж байгаад сэтгэл өндөр тайлангаа тавьж байна. Сумын төвийг хатуу хучилттай замтай холбох 3.3 км замын 300 саяын ажлыг эхлүүлсэн бол 320 хүүхдийн хичээлийн байрыг барих ажлыг улсын төсөвт (9.5 тэрбум төгрөг төсөвт өртөгтэй) төсөвт тусгаж  ажил эхлээд явж байна. Мөн сумын төвийн дулаан хангамжийн нэгдсэн сүлжээтэй болгох ажил ид явагдаж байна. дулаан цэвэр усны хангамжтайгаа цуг явж байна. Хүүхэд залуус ахмад настны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнг байгууллаад ажил үргэлжилж байна малчдын худаг усны ажил төлөвлөсний дагуу хийгдэж нийт иргэдийн оролцоотой 6 худаг ашиглалтад өглөө. Баясгалан багийн төвийг шинээр барьж ашиглалтад оруулав. Сумын ойролцоо нутгийн  иргэд зорчих таатай орчныг бүрдүүлж Тэмээн, Хавирга, Баруун гол, Яргисын амны зам давааг нутгийн иргэдтэй хамтран заслаа .Хогийн цэгийг дарж булан шинэ загварт оруулав мөн хог ангилан ялгах баялаг бий болгох ажлыг эхлүүлээд байна хог ачих машин хаягдал пресслэх суурь машинтай болгов. Ард түмэнтэйгээ хамтран 500 метр зам барьж ард түмний хүч ямар их вэ гэдгийг хамтран мэдэрч ажиллав Нийт 12 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлээд байна. манай сумынхан жил бүр 500 метр зам тавьж 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр угтах болно. Бидэнд хийж бүтээх урам зориг эрч хүч өгч байгаа ард иргэд та бүхэндээ баярлалаа. Бидэнд бүтээх хийх хүсэл нас байгаа ажлаас ажилд туршлага сууж байна.Бид Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу ажлыг ил тод нээлттэй явуулах иргэд мэдээлэл авах эрхийг нь хангах вэбсайт ажиллуулж эхэлж байна та бүхэн үнэн зөв баталгаатай мэдээллийг манай сайтаас авах болно.

Утас :91117638

FACEBOOK: Загдсамбар Ням-Очир

GMAIL: nyamochir.z1986@gmail.com

2024-10-09 00:00:00