Дуранбуугийн Чимэд нь 1884 онд Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Бага наснаас эцэг эхийн гар дээр өсч мал маллах ажилд онцгой сайн байсан. Малд хайртай, малд нүдтэй сэргэлэн, цовоо ажигч, гярхай хүүхэд байсан. Ардын цэргийн албанд таван жил байсан, тэндээ цэргийн агт (адуу) маллаж байсан. Цэргээс халагдаж ирээд 1950 онд малаа өсгөн хонио 1000 толгойд хүргэж, Мөнгөн хуц Агар хувингаар шагнуулж байсан, "Улсын сайн малчин" хүн байсан.Гүйлгээ ухаан, наймааны тэнгэртэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, тусч энэрэнгүй хүн байсан. Хүнд тусч нутагтаа Баян Чимэд гэж нэрлэгдсэн нэр хүндтэй хүн байсан. Чимэдийн ажлын тухай бодит дурсамжууд:
1. Эх орны дайны үед, Зөвлөлтийн фронтод 55 морь хувиасаа бэлгэнд өгч байсан.
2. Ах маань олон эмэгтэй дүү нартай. Нэрлэвэл Мажиг, Нимжид, Гонгор, Долгор, Надмид гээд л Монголын цагаан сараар бүгд нь дээлийн торго бэлэглэнэ
3. Хатгал ноос угаах үйлдвэрт 100 гаруй ажилтантай. Нэг удаа 1950 оны үед цалингаа тавих бэлэн мөнгө зээлж авч цалингаа тавьж байсан.
4. Өөрийн өргөмөл том хүүд 5-н ханатай гэр төхөөрч өгөөд, дараа нь 2000 төгрөгний үнэтэй Чех-ийн улаан мотоцикл, ГАЗ-67 маркийн 69 машин авч өгч байсан.
5 Барга дорнодоос жороо морь авч унаж эдэлдэг байсан
1941 оны сүүлийн хагас жилийн хугацаанд 300 шахам өрхийн тэргүүлэгчид, тэдний гэр бүлийнхэн 7433 төгрөгийг, 1942-1943 онд 30 мянган төгрөг, 1944 онд 11 мянган төгрөгийг
2024-11-07 12:07:49