Сургуулийн танилцуулга
2024-10-15 00:00:00,   211

Алаг-Эрдэнэ сумын  Ерөнхий боловсролын сургуулийн мэдээ мэдээлэл

Мэндчилгээ  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын албан ёсны цахим хуудсанд зочилж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1929 онд 25 сурагч 2 багштай анхны бага сургууль байгуулагдсан. 1995 онд 8 жилийн сургууль, 2012 онд анхны 11-р анги, 2015 онд анхны 12 –р ангиудыг тус тус төгсгөсөн.  2024 онд Нийт 74 багш, ажилтан, 497 сурагчтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын хэмжээнд явагддаг гүйцэтгэлийн үнэлгээнд 3 жил дараалан 2-р түвшинд үнэлэгдсэн. Эг бүсийн олимпиадын дүнгээр бүсийн хэмжээнд 1,2-р байранд эрэмблэгддэг.

Сургуулийн зорилго зорилт:

Зорилго: Гүйцэтгэлд суурилсан төлөвлөлт хийж, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлнэ.

ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ

ЗОРИЛТ

Байгууллагын менежмент

1. Хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэн гүйцэтгэл төвтэй төлөвлөгөө боловсруулан үр дүнтэй ажлыг шат дараатай зохион байгуулах

2. Сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж байгууллагын соёлыг хэвшүүлнэ.

Багш суралцахуй хөгжил

3. Суралцагчийн онцлог байдалд нийцүүлэн хичээлийн бэлтгэлийг  мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран үр дүнтэй, чанартай  зохион байгуулах

4. Даалгаварт суурилсан хөтөлбөр хэрэгжүүлэх/ багш бүр сурах бичгийн бүх даалгаврыг өөрөө ажиллах хичээл сургалтын үйл ажиллагааг явуулах/

5. Боловсролын цахим сангаас суралцах орчин нөхцөлийг сайжруулах хүртээмж үр дүнг нэмэгдүүлэх

6. Багшийн арга зүй хөгжлийг дэмжих судалгаат хичээлийг үе шаттай зохион байгуулж хамтын хөгжлийг дэмжих.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт

6. Цахим орчинд суралцах, суралцахуйн орчин сайжруулж үр дүн хүртээмжийг нэмэгдүүлэх

7. Суралцагчийн унших, ойлгох,өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлж ахиц гаргах.

8. Хамран сургалтын хувийг нэмэгдүүлэн сургуулийн гадна хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах.

9.Шинэ санаа бүтээлч үйлийг идэвхжүүлэн түгээн дэлгэрүүлэх туршлага солилцох

Хүүхдийн хөгжил хамгаалал

10 “Боловсрол тулгийн-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

11 Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаарх эцэг эх асран хамгаалагч олон нийтийн хандлагад эерэг нөлөөлөл үзүүлэх

12 Эрүүл зөв дадал хэвшүүлж, эрүүл мэндийг дэмжин ажиллах

Сургалтын орчин

13. Номын сан, дотуур байранд сурагчид бие даан  суралцах боломжийг нэмэгдүүлэх .

14. Хоол үйлдвэрлэлийн чанарыг сайжруулан шим тэжээлийг нэмэгдүүлэх

Сэтгэл ханамж

15. Эцэг эхийн олон нийтийн хамтын оролцоог сайжруулж олон талт үйл ажиллагааг зохион байгуулах

Байгууллагын бүтэц зохион байгуулалт:

 

Сургуулийн амжилтуудаас:

-Эг бүсийн анги нийтийн олимпиадад тэргүүн байр-Улсын олимпиадын 2-ын даваанд дизайн технологийн төрөлд Б.Ганбаатар багш 3-р байр хүрэл медаль бэлтгэсэн сурагч Д.Даваабаяр 2-р байр мөнгөн медаль

-Улсын төрөлжсөн хичээлийн олимпиадын II даваа

Биологийн хичээлээр багш ангилалд Б.Насантөгөлдөр 3-р байр хүрэл медаль

 

-Физикийн хичээлээр багш ангилалд Ж.Туяа 3-р байр хүрэл медаль

Физикийн хичээлээр У.Лхагвасүрэн 2-р байр мөнгөн медаль

-Байгалийн ухааны багийн “Хичээлийн судалгаа багшийн хөгжил хамтын ажиллагааны менежментийн нэг хэсэг болох нь” илтгэл 1-р байр С.Ралжигмаа

-Аймгийн “Хүрэл тулга” наадмаас Г.Отгонцагаан 3-р байр Мичидмаа тусгай байр Бэлтгэсэн багш Г.Энхчулуун. Олон улсын логик паззл сурагч Б.Мичидмаа3-р байр Ү.Болорсувд, Б.Нарантуяа нар тусгай байр бэлтгэсэн багш Б.Нямгэрэл -Аймгийн анги нийтийн сорилго олимпиадад 1-р байр Ундрах-Эрдэнэ, Мөнхжаргал 3-р байр Энхчулуун 2-р байр. Eduten платформ хэрэгжилтээр аймагт 1-р байр

Аймгийн аварга шалгаруулах Оюуны дархлаа-5 илтгэлийн уралдаанд 9б ангийн сурагч Ү.Болорсувд тэргүүн байр, 10а ангийн сурагч Г.Энэрэл шилдэг 10 илтгэгчийн нэгээр шалгарлаа. Бэлтгэсэн багш Т.Үлэмжтөгс

-Аймгийн аварга шалгаруулах "Жудо" бөхийн өсвөрийн үеийн тэмцээнд

5а М.Мягмархишиг 2-р байр мөнгөн медаль

6а Д.Мөнхтулга 2-р байр мөнгөн медаль

6бД.Цэрэнтогтох 2-р байр мөнгөн медаль

6б М.Хишигдорж 2-р байр мөнгөн медаль

7б Н.Пүрэвжаргал 3-р байр хүрэл медаль

11а М.Лхагвахишиг 1-р байр алтан медаль

11а Э.Сэргэлэн 3-р байр хүрэл медаль

 

-Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд

Н.Отгонзаяа 1-р байр алтан медаль

-Чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд

Э.Сэргэлэн 1-р байр алтан медаль

Б.Даваадамдин 1-р байр алтан медаль

Б.Азжаргал 1-р байр алтан медаль

М.Лхагвахишиг 1-р байр алтан медаль

М.Мягмархишиг 2-р байр мөнгөн медаль

-Хангайн бүсийн хөлбөмбөгийн тэмцээнд охид 3-р байр хүрэл медаль Бэлтгэсэн багш Ууганбаяр

-Хөгжлийг бүтээгч Хөвсгөл ур чадварын уралдаанд дизайн техологийн багш Б.Ганбаатар  1-р байр

Аймгийн нийт менежерүүдийн дунд зохион байгуулсан "НОУ ХАУ" уралдаанд С.Баттуяа "Тэргүүн" байр                              Сургуулийн төсөв санхүү:

 БШУЯ-наас 80 сая төгрөгийн санхүүжилтээр 3 цахим кабинет

- 62 ш wellbook

-2 ш ухаалаг дэлгэц-9879000

-1ш утасгүй интернет- 9602000

БШУЯ-аас 10 сая төгрөгийн санхүүжилтээр дотуур байрны гал тогооны ширээ сандлыг бүрэн шинэчлэлээ.

БШУЯ-ны санхүүжилтээр нийт 33 багшийг dell notebook –аар хангасан

Байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнээс 6,780,000 төгрөгний төсөв санхүүг гаргаж 25ш камер худалдаж авсан.

 Сургуулийн орчин нөхцөл сайжруулах:

-ОНХС-аас 4 сая төгрөгийн санхүүжилтээр Сургууль, дотуур байрны орчинд 18 ш гэрэл тавигдсан

Боловсролын яам боловсролын ерөнхий газрын 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго зорилт хөтөлбөр төлөвлөгөөнд тулгуурлан хичээлийн бүтэц зохион байгуулалтыг  боловсруулан хичээл сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна.                                    

Захирал: Т.Пүрэвдаваа                                                                                                                                                                                

Утас: 88024170                                                                                                                                                       

Facebook хаяг: Пүрэвдаваа Түмэндорж                                                                                                               

Gmail хаяг: jargalebs@gmail.com                                                                                                                           

Архив, бичиг хэргийн ажилтан

 

2024-10-15 00:00:00