БОТХБТ ын ажил
2024-12-02 00:00:00,   43

 

БОТХБ-ын тасгийн вэб сайтад тавих мэдээлэл

1.Ойжуулалт нөхөн сэргээлтийн талаар:

Орон нутгийн төсвөөр 2024 онд ойжуулалтын ажил хийгээгүй ба Отгонширэвгэр, Наранмандал хайрхан мэргэжлийн  байгууллагаар 2024 оны 05 сарын 23-нд 3 дугаар багийн Хүнгүйд-4 га,6 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд  Дунд давааны хярд-7 га нийт 11 га талбайд  2-3 настай стандарт шаардлага хангасан 27500 ширхэг тарьцаар ойжуулалтын ажил хийснийг 10 дугаар сарын 25-нд Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг тооллого явуулахад 82-86 хувийн амьдралтай ургасан байна.

2.Ой хээрийн болон обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар:

 Ой хээрийн болон обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах мөн багуудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулахыг үүрэг чиглэл өгсөн  сумын Засаг даргын А/26 тоот захирамжийн хүрээнд БОТХБ-ын тасаг багийн ИНХ-аар сургалт нөлөөлийн ажил зохион байгуулан өвөлжөө, хаваржааны ойр орчмын  газар нутгыг өрхөд хариуцуулан хариуцлагын гэрээ байгуулан мөн багийн Засаг даргын захирамжаар эрсдэлтэй газар нутгуудад хөдөлгөөнт морин эргүүл нийт 30 иргэн ажиллуулж байна.Мөн гарын авлага тараах материал 250ширхэг хийж БИНХ-аар тараав

                                            

3.Ойн хөнөөлт шавжийн тархалт тэмцлийн ажлын талаар:

Тус сумын ойн сангийн 50-70 хувьд ойн навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжийн нэг Эгэл бийрэн сүүлт эрвээхэйд нэрвэгдсэн байгаа ба үүнээс сумын төвийн ойр орчимын 15 хэсэглэлийн  18508 га талбайд тархалтын  судалгааг байцаагч,  байгаль хамгаалагч нар хийж гүйцэтгэхэд:  

1.Хөнөөлт шавжинд өртөгдөж байгаа талбай-18508 га

2.Тархалт үүсч, голомтын үе шат эхлэж байгаа -12508 га

3.Голомт үүсч, хөнөөлт шавжинд өртөгдсөн талбай-8500 га

4.Голомтын бууралтын үе шатанд хамаарагдах талбай-6000 га талбайн байгааг Ойн албанд сумын Засаг даргын албан бичиг хүргүүлэн  үүний дагуу  Мөнх жаргалант ой, Жигүүр ой, Хоймор ой  гэсэн 3 аж ахуйн нэгж үүргийн шүршигч багжаар  6000 га талбайд  тэмцэлийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэв. Тэмцэлийн ажил эхлэхээс өмнөх дээж тооллогоор тус ойн сангийн 1 модноос дунджаар 7000-8100 ширхэг Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн хүрэнцэр тоологдсон ба тэмцлийн ажил хийгдэснээс 7 хоногийн дараа 1 модноос 1500 ширхэг болон буурсан үзүүлэлттэй байлаа. 2024 оны  байдлаар ойн сангийн 70 орчим хувь хортон тарахсан.

         

4. Экологийн боловсрол олгох сургалт нөлөөллийн ажлын хүрээнд:

            БИНХ болон цахимаар мөн төсвийн  байгууллагын албан хаагч нарт ЕБС-ийн 7-12 ангийн сурагчидад сургалт мэдээлэлийг ЗДТГ-ын дарга, хууль эрх зүй сургалт хариуцсан мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулсан байна.

     

            Иргэдэд цахимаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж байнга өгч ажиллаж байна.

           

      5.Нүхэн жорлонгийн тоог багасгах ажлын хүрээнд

 Гэр хороололын нүхэн жорлонгийн тоог бууруулах зорилгоор  Эгийн голын хамгаалалтын бүс орчимын  29 өрх, 1 албан байгууллагад  мэдэгдэх хуудсыг өгч стандарт шаардлага хангасан эко “ОО”-ын талаар заавар зөвлөмж өгч ажилласан ба голын хамгаалалтын бүсэд байгаа 5 нүхэн жорлонг буулгаж орчныг цэвэрлүүлэв.

           

6.Орон нутгийн орлого биелэлт. /2024 оны 11 сарын 30-ны байдлаар/

Нэр төрөл

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Хувь

Хүлээгдэж буй гүйцэтгэл

1

Ойн гоожин

92 500 000

77 750 556

84

14 749 444

2

Ус

1 965 200

2 495 623

127

0

3

Ургамал

800,000

144 090

18

655 910

4

Ан

104 200

104 200

100

0

5

ТТАМ

5 000 000

0

0

5 000 000

6

хог

5 500 000

5 674 042

103

0

2024-12-02 00:00:00