ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН АРДЫН ДЕПУТАТУУДЫН ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГАА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ
2024.10.24
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь одоогийн байгаа сумынхаа нутагт
1924-1926 онд Алаг-Уул нэртэйгээр Алаг-Уулын бэлд, 1931 оны 06 дугаар сарын 05-наас Алаг Эрдэнэ нэртэйгээр Хатгалд төвлөрөн, түр хугацаагаар “Адууны ам” гэх газар байрлаж байсан. 1954 оноос Хөгжил нэгдэл нь Цагаанхясааны ар үзүүр Эгийн голын захад улмаар Хатгал дунд толгойн өвөрт, Мярс уулын энгэрт (түр хугацаагаар) улмаар Сум-нэгдэл нэгэн захиргаанд орсон. 1956 оноос одоогийн байгаа Эгийн голын зах Бортолгойн өвөрт байрласан юм. Эдүгэ 98 дэх жилийнхээ түүхтэй золгож байгаа сум билээ.
Сумын дарга нар (1931-1990)
Одоо тус суманд халх, хотгойд, дархад, буриад, урианхай зэрэг олон ястнаас бүрдсэн. Тус сум нь Улаанбаатар хотоос 733 км, аймгийн төвөөс 62 кмт оршин нутаг дэвсгэр 450.3 мянган га, ой мод 158.4 мянган га, тусгай хамгаалалттай газар 61.3 мянган га, бэлчээрийн талбай 275.5 мянган га, хадлангийн талбай 1515 га, далайн түвшингээс 1865 метр, Хөвсгөл аймгийн Арбулаг, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Түнэл, Чандмань-өндөр, Мөрөн, Бүрэнтогтох сумдтай хиллэдэг.
Тус сум нь 1996 онд 70 жил, 2006 онд 80 жил, 2016 онд 90 жилийнхээ ойг тэмдэглэн түүхийг хуудсаар нэмэгдүүлсээр ирсэн. 2026 онд 100 жилийнхээ түүхтэйгээ золгохоор ажиллаж байна
ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭРИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ЖАГСААЛТ
хөмрөг
|
данс
|
Байгууллагын нэр
|
Дээд байгууллагын шийдвэр
|
Нэрийн өөрчлөлт
|
огноо
|
7
|
3
|
Хөвсгөл аймгийн Алаг -Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар
|
1931.02.07-ны Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 5-р хурлын тогтоол
|
Сумын захиргаа
|
1931
|
1952
|
Сумын Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа
|
1954
|
1960
|
Сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа
|
1960
|
1990
|
Сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаа
|
1990
|
1992
|
Сумын Засаг даргын Тамгын газар
|
1992
|
2024
|
Нам төвтэй төрийн тогтолцооны үеийг өөрчлөн хүн төвтэй төрийн тогтолцоонд шилжих үйл явц 1990 оноос үүдэлтэй. Энэ утгаар төрийн шинэ тогтолцоо үүсэн бий болж 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц ,орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 63 тогтоолоор “Сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц”-ийг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, бусад орон тоотой байхаар тогтоосноор 1993 оны 10 дугаар сарын 14- ний өдрөөс эхлэн Сумын Засаг даргын Тамгын газар 11 орон тоотой Алаг–Эрдэнэ сумын Засаг захиргааны нэгжийг 5 баг, 1 тосгонтой зохион байгуулж өнөөг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Тус байгууллага нь Улс төрийн болон төрийн тусгай, Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний нийт 35 албан хаагчид төрийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлж аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг удирдлага болгон хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын олон олон ажлуудыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж, сум, тосгоны 6000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хоёргүй сэтгэл хүргэн ажиллаж байна.
- Тус байгууллага нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн хүрээнд үүрэгт ажлаа явуулахыг үүрэг болгосон байдаг ба Захиргаа аж ахуй, Санхүү албаны тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасаг, Нэг цонхны үйлчилгээ гэсэн шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын Засаг дарга нар (1990-2024)
Засаг даргын Тамгын газрын хамт олон нь 2021 оны жилийн үйл ажиллагааны үнэлгээгээр Хөвсгөл аймагт сумдуудаас эхний 3 дугаар байрт шалгарч өмнөх амжилтуудаа ахиулсан ба 2023 оны жилийн үйл ажиллагааны үнэлгээрээр Хөвсгөл аймгийн сумдуудаас 2 дугаар байранд тус тус шалгарч ”ХУУЛИА ДЭЭДЭЛЖ, ИРГЭДЭЭ ЭРХЭМЛЭСЭН” төрийн алба уриатайгаар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын
авсан шагналын талаар:
- Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор 4 албан хаагч
- Хөдөлмөрийн хүндэт медалиар 4 албан хаагч
- Яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр 5 албан хаагч
- Яамны Жуух бичгээр 5 албан хаагч
- Хөвсгөл аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр 3 албан хаагч
- Хөвсгөл аймгийн Засаг даргын Жуух бичгээр 4 албан хаагч
- Хөвсгөл аймгийн Засаг даргын Баярын бичгээр 8 албан хаагч
- Байгууллагын шилдэг ажилчин 5 албан хаагч
- Байгууллагын шилдэг мэргэжилтэн 5 албан хаагч
- Сумын шилдэг ажилтан 4 албан хаагч
- Сумын шилдэг мэргэжилтэн 3 албан хаагчид тус тус шагнагдаж
хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж байсан
Байгууллагын зорилт, чиг үүрэг
- Хууль тогтоомж, бусад эрх зүйн хэм хэмжээний акт, Засаг даргын
үйл ажиллагааны хөтөлбөрийг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий ажлын алба юм.
- Хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн сумынхаа
хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шадар туслагч нь тус байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид билээ.
- Сумын Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжоор олгогдсон
үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон “ЭРХЭМ ЗОРИЛГОО” хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
- Орон нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэр,
удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагааны ил тод байдал, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэн бүрт хүрсэн шуурхай үйлчилгээг бий болгох.
_______________оОо________________
2024-12-06 00:00:00