ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
2024 оны11 сарын11 Алаг-Эрдэнэ сум
Мал аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын хүрээнд Аймгийн засаг даргын 2024 оны 06 сарын 12-ний өдрийн А/306 тоот захирамжийн дагуу Сумын засаг даргын 2024 оны 08 сарын 01-ний өдрийн А/86 захирамж, 01 тоот албан даалгавар гаргаж тус сумын 2024-2025 онд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөг батлуулан баг байгууллага бүрдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сумын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах 27 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг хангаж байна.
Сумын хэмжээнд 716 өрхийн 216,149 толгой мал өвөлжинө.
Малчдын түвшинд 8911 тонн өвс, 20 тонн гар тэжээл, 594 тонн давс, хужир, шүү бэлтгэх төлөвлөгөөтэй. Үүнээс 4297 тонн өвс, 7 тонн гар тэжээл , 225 тонн давс хужир шүү бэлтгэж 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Багуудын бэлтгэсэн өвс тэжээл:
1-дүгээр баг 1220 тонн
2-дугаар баг 1440 тонн
3 -дугаар баг 800 тонн
4- дүгээр баг 500 тонн
5- дугаар баг 337 тонн өвс тус тус бэлтгэсэн.
Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоолоор сумын хэмжээнд бэлтгэх аюулгүйн нөөцөд 50 тонн өвс, 40 тонн тэжээлийг тус тус бэлтгэхээс одоогийн байдлаар 21 тонн өвс ,10 тонн ногоон тэжээл бэлтгэсэн. Гүйцэтгэл 42 хувьтай байна.
Отор нүүдэл малын шилжилт хөдөлгөөнд МЭТ хяналт тавьж тандалт судалгааг зохион байгуулж байна. Одоогоор өөрийн аймгийн бусад суманд өвөлжих Тариалан Чандмань-Өндөр, Төмөрбулаг сумруу 4 өрхийн бог -3016 , бод-322 нийт 3338 толгой мал отор нүүдэл хийж байна.
Тус суманд Улаан-Уул сумын 3 өрхийн 91 бод ,460 бог нийт 551 бод, бог, Арбулаг сумын 5 өрхийн 284 бод, 1910 бог нийт 2194 бод бог, Цэцэрлэг сумаас 2 өрхийн 27 бод, 220 бог нийт 247 бод бог нийт 2992 толгой мал отроор ирсэн мэдээлэлтэй байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумдад малын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу хаврын ангилалтыг Ашид Арвижих сүрэг ХХК МҮНэгж сумын ЗДТГ хөдөө аж ахуйн тасагтай хамтран Алаг-эрдэнэ сумын 1, 2, 3, 4, 5-р багуудын бог малын хээлтүүлэгчийн суурьт намрын үзлэг ангилалт хянан баталгаажуулах ажлыг 200 гаруй км зам туулан, өнөөгийн түвшнийг тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх биеийн хэмжээ болон амьдын жин, ерөнхий үзлэг хийж 2024 оны 10 сарын 01-16 хүртэл 14 хоног ажиллаа. Намрын ангилалтад хуц 360 толгой, ухна 300 толгой нийт 660 толгой бог малын хээлтүүлэгчийг ангилалт ангилан ялгалтад хамруулсан.
Ангилалтыг Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 16 дугаар зүйлийн 16.8.6, 16.9.2, 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний төрөл, жишиг үнэ батлах тухай” А-68 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, ХХААХҮ сайдын 2017 оны 05 сарын 25 өдрийн А/71 тушаалаар батлагдсан МАЛ АНГИЛАХ ЗААВАР журмыг баримтлан ажиллаа.Ангилалтад орсон нийт хээлтүүлэгчээс хөгшин буюу насаар, шүд нь сийсэн, салаа төмсөгтэй, өрөөсөн төмсөгтэй бие давжаарсан 4-5 эвэртэй, ноосны бүтэц муу гээд хээлтүүлэгчийг малчин болон холбогдох хүмүүст нь танилцуулан ажиллаа. Ангилалтад орсон хуцаас Шилмэл анги -40, 1-р дүгээр анги 80 толгой, 2-р дугаар анги 200 толгой, зааз 40 толгой Ангилалтад орсон ухнаас Ш-50 толгой, 1-р анги 100 толгой, 2-р анги 130 толгой, зааз 20 толгой ялган тэмдэглэж бүртгэл хөтөллөө. Хуц сонгож үржилд ашиглахдаа нутгийн монгол хуц, Цагаан-Уул үүлдрийн, Дархад үүлдрийн хуц ашиглавал зохимжтой. Гадна үүлдрийн цэвэр болон 1-р үеийн эрлийз малыг ашиглахад тохиромжгүй. Үүнд: Керей, Эдэлбэй, Суфолко, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын хонь зохимж муутай.
Ухна: Малчид маань ноолуур хэр их өгч байна тэр ухна сайн гэсэн бодолтой байна энэ нь буруу юм. Ялангуяа говийн ухна их ноолуур өгдөг учир сайн гэж бодон судалгаа, мэдээлэлгүйгээр үржилд ашиглаж байна. Энэ нь цаашлаад биеийн хөгжил болон амьдрах чадвараар болон сүрэг муудах муу талтай.
Ухна үржилд сонгож ашиглахдаа нутгийн цэвэр үүлдрийн монгол ухна, Өлгийн улаан үүлдрийн ухна, Эрчмийн хар ухна ашиглавал тохиромжтой.
Хөгширч шүд нь сийсэн Салаа эвэртэй
Говь гурван сайхан манай нутагт тохиромжгүй.
Салаа төмсөгтэй Төмсөг нь татуу хэвлийдээ наалдсан
Ангилалт хянан баталгаажуулалт хийх үед малчид, иргэдэд дараах чиглэлээр зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаа. Үүнд:
- Малын чанарыг сайжруулах чиглэлээр сум орон нутгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах,
- Стандартын шаардлага хангасан хээлтүүлэгчийг үржилд ашиглаж, норматив хэмжээг чанд мөрдөх нь малын чанар сайжрах үндэс болно.
- Стандартын шаардлага хангаагүй хээлтүүлэгч үржилд ашиглахгүй байх, мөн бусдад дамжуулан худалдаалахгүй байх.
- Өөр аймаг, сумдаас стандартын шаардлага хангасан хээлтүүлэгч худалдаж авах болон шинээр нөхөн тавих талаар
- Орой гарсан төлөөр хуц, ухна тавихыг хориглох
- Гадны үүлдрийн хуц, ухна хээлтүүлэгт ашиглах муу үр дагавар
- 1-р үеийн эрлийз хуц хээлтүүлэгт ашиглаж болох эсэх
- Сүхбаатар, Хэнтийгээс хуц авчрах, Өмнөговь, говийн аймгаас ухна авчрах
Цаашлаад малын чанарт хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл хүргэсэн.
- Эр малыг битүү хөнгөлөх ач холбогдол, гарах үр дагавар
Цаашид авах арга хэмжээ:
- Сумын хэмжээнд байгаа бог малын хээлтүүлэгчийг жил болгон ангилалтад хамруулах.
- Дутагдаж буй хээлтүүлэгчийг нөхөж тавих, суурь зохион байгуулах
- Малчдад мэдээ, мэдээлэл хүргүүлэх.
МАА-н үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн:
Б.Мөнхзаяа
Утас:92062190
FACBOOK Б.Мөнхзаяа
2024-11-14 00:00:00