АЛСЫН ХАРАА:
- Хүн амын нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж,эрүүл дадал хэвшил бий болгох
ЗОРИЛГО:
- Нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт жигд хүртээмжтэй,орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан стандартад нийцүүлэн хүргэх
ЗОРИЛТ:
- Эрүүл мэндийн багцын тусламж үйлчилгээг иргэн бүрт тасралтгүй хүргэх
- Хүн амд чанартай,аюулгүй тэгш хүртээмжтэй,үйлчлүүлэгч төвтэй байх
- Иргэн, гэр бүл,аж ахуй нэгжийн оролцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх
- Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх
- Хөдөлгөөнт хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Алаг-Эрдэнэ сумын хүний эмнэлэг нь 1956 онд ганц эсгий гэрт бага эмч-1, сестра-1, санитар-1 гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан.
1956 оны 10-р сард агуулах нэгийг барьж 1957 онд 4 тасалгаа бүхий барилга барин 1957 оны 11-р сарын 13-нд ашиглалтад оруулсан байна.1956-1960 он хүртэл бага эмч Лхамсүрэн салбарын эрхлэгчээр ажилласан ба Сестра-1,эх баригч сестра-1, санитар-2, 4 ортой ажиллаж байсан. 1960-1965 онд больниц эх барих сестра-1, сестра-1, санитар-2, бага эмч-1, бригадын сестра-3 ажиллаж байлаа.Анхны суурийг сестра Пүрэвжав тавьсан бөгөөд дараагийн сестра-Цогнэмэх ажиллаж анхны эх баригч сестра нь Цэдэнбалжир,Сугар, Аюуш нар ажиллаж байжээ. Дараа нь эх баригч сестра Халтар, Доржпагам, Даваасүрэн, анхны асрагч Нямгаа, салбарын эрхлэгчээр 1965 оноос Түмэн-Аюуш, сестра Сосорбарам, асрагч Михлай, Цэдэнбадам, сестра Халтар, бригадын сестра Баяр, Пүрэв, Цэрмаа нар ажиллаж байв.
2008 онд шинээр Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орж нутаг дэвсгэрийн 5 багийн 3300 гаран хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
2024-10-30 00:00:00