Байгалийн үзэмж
2024-12-06 00:00:00,   156

Улаан толгойн буган чулуун хөшөө

Төв Азийн цээжин дэх Монголын тал нутгийн хойморт тухлан суугаа энэхүү хөшөө нь “АЗИ”-даа хамгийн өндөрт тооцогддог бөгөөд Хүннү гүрний үеийн өв соёл, ёс заншилыг өдий хүртэл хадгалсаар ирсэн соёлын үнэт өв юм.Энэ ньХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Эрхэлийн Улаан толгой гэдэг газар байдаг 3м 70см өндөртэй  буган чулуун хөшөө юм. Энэ түүхэн газар нь сумын төвөөс 27км зайд оршдог.Уг чулууг хүрээлэн тойрсон жижиг буган чулуун хөшөө олноороо байх ба том хэмжээний Хиргисүүрүүд ч бий.

Хөшөөтийн дэвсэгийн буган чулуун хөшөө

Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг  Хөшөөтийн дэвсэг гэдэг газар байдаг Буган чулуун хөшөө.Энэ хөшөө нь сумын төвөөс 33км зайд байдаг.

Шувуутын амны буган чулуун хөшөө

 

Энэ хоёр буган чулуун хөшөө нь Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн байгалийн үл хөдлөх ховор содон тогтоцоор баялаг Эрхэл нутгийн шувуутын аманд эрт дээр  үеийн монголчуудын өвөг дээдэс 2223 жилийн тэртээ их хүннү гүрний үеэс үлдсэн томоохон үнэт өв юм. Алаг-Эрдэнэ сумын төвөөс 15 орчим км зайтай.                                                                                                           Таван хошуу малын мөртэй хад

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Сүүл толгойгэдэг газарт байгалийн нэн ховор тогтоц бүхий босоо хэлбэртэй дээрээ таван хошуу малын мөртэй хад байдаг. Энэ хад нь сумын төвөөс 28 км зайд оршдог.

Тахилгат Эрдэнэ хайрхан

 

“Цахирын өвөр” хэмээн нэрлэгдэж байсан уг уулын оройд  2007 оны 7-р сард Алаг-Эрдэнэ сумын харъяат Шань овогтой Чүлтэмийн Батаагийн хань ижил үр хүүхэд ач гуч нар нь өвөг дээдсийнхээ захиас сургаалийн дагуу шүтээн босгосон бөгөөд бүтээн байгуулах үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүс болон туслалцаа дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн ЗДТГ, Алаг-Эрдэнэ сумын нутгийн зөвлөл, тус сумын ЗДТГ, нутгийн ард олонд гүн талархал илэрхийлж уг шүтээнийг босгосон анхны жилд сумын иргэд хуралдаж энэхүү уулаа “Эрдэнэ хайрхан” хэмээн нэрлэхээр тогтсон ба 3-н жил дараалж нутгийн зон олон тахилга наадам хийж уул ус, байгаль дэлхийгээ тахин шүтэх үйл ажиллагааг явуулжээ.

Гозон чулуу

Энэхүү хад нь Алаг-Эрдэнэ сумын Шувуут буюу 1-р  багийн нутагт сумын төвөөс 18 орчим километрт оршдог. Уг хадыг нутгийн зон олон нь “Гозон чулуу” гэж нэрлэж заншжээ. Харахад сүрлэг хэдий ч гаднах нүх сүв болгон нь дотроо хөндий хоолойнуудаар холбогдсон байдал нь үнэхээр сонирхолтой байгалийн өвөрмөц тогтоц юм.

Элст манхан уул

Алаг-эрдэнэ сумын Манхан буюу 5-р багийн Элст манхан уул нь өвөрмөц содон мөнх элст нүүртэйгээрээ алдартай. Өндөр хэц боловч бусад газраараа тархдаггүй ганцхан нүүрт тогтсон элс нь энэ нутгийн бахархал болоод байгалийн ховор тогтоц юм. Сумын төвөөс 10 км зайд оршино.

Дөл ээж.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багт байдаг 2000 жилийн өмнө үүссэн галын дүрс бүхий  ГАЛ НОРОВ хад. Энэ хад Алаг-Эрдэнэ сумын төвөөс 29,5 км зайд байрладаг.Манай Монголчууд галыг эрт дээр үеэс дээдлэн ирсэний нэгэн түүхэн баримт энэ бөгөөд энэ хадыг тахиж байсан ул мөр одоог хүртэл хадгалагдсан байдаг.

Зая бандида гэгээнтэний маанийн 6 үсэг

Одоогоос 300 жилийн өмнө Зая бандида гэгээнтэн Хөвсгөл далайгаар аялаад буцаж явахад нь сүсэгтэн ард олон нь адис жанлав хүртэж удаан хугацаагаар саатуулсны эцэст Зая бандида гэгээнтэн маш их ядарч туйлдаад явахаар болохдоо цул өөхөн цагаан чулуугаар 100 метрийн урттай, 2 метрийн өргөнтэй маанийн 6 үсгийг газар дэлхийн хөрсөнд номлон адислаад, миний эзгүйд энэхүү өлсөж доройтохоос хамгаалах өөхөн цагаан чулуу, заяа тавьланг тань гэгээрүүлэх маанийн зургаан бурханд сүсэглэн мөргөмой хэмээн айлдаад явсан гэдэг. Энэхүү Зая бандида гэгээнтэний маанийн 6 үсэг Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хөх чулуутын гол гэдэг газар байдаг.

Тавь зуу(50х100)

Дэлхийн бөмбөрцгийн огтлолцол бүхий 2 цэг байдаг.

  1. Канадын Транто хотын  хурдны зам дээр
  2. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг болох Эрдэнэ хайрхан уулын энгэрт сумын төвөөсөө 15 орчим километрийн зайд байдаг. Энэхүү огтлолцолыг “Энергийн төв цэг” буюу “Тавь зуугийн огтлолцол” хэмээн  нэрлэдэг. Нутгийн зон олон болон гадаад дотоод жуулчид энэхүү газрыг зорин очиж энерги нөхөж авдаг. Сонирхуулахад уг энергийн цэг дээр очиход гар утас хүртэл энерги нөхөж  сүлжээ орж, цэнэгтэй болдог байна.

Амбан айлгасан хад

“Амбан айлгасан хад” хэмээх  аварга том хад чулуу нь Алаг-Эрдэнэ сумын Ужигийн голын “Цагаан чулуутын ам” гэдэг газар сумынхаа төвөөс 27 километрийн зайд одоог хүртэл сүндэрлэн байдаг. Эрт дээр үеэсээ нутгийн зон олондоо “Өвгөн хад” хэмээн нэрлэгддэг байсан энэ хад нь урагшаагаа бөхийсөн өвгөн хүний дүрстэй байсан ба он цагийн уртад элэгдэж, урагшаа бөхийсөн хад нь нуран  дээрх зурган дээр харагдаж байгаа хэсэг л үлджээ. Монголчууд Манж Чин улсад дарлагдаж байсан 1700-д оны үед Манжийн амбан ноён бараа бологсодтойгоо “Өвгөн хад”-нд тулж ирээд “Монголчууд намайг үүгээр явахыг урьдаас мэдээд биднийг хөнөөх гэж энэ хадыг байрлуулан занга тавьсан байна” гэж бодон хүн явдаггүй тэртээ хол намаг шавар дундуур 2 хоногийн турш  зам засан “Өвгөн хад”-г тойрч гарсан гэдэг. Амбан ноёныг зам засаж байх хойгуур олон иргэд нүүж, нуугдаж амжсан гэж нутгийн олон “Өвгөн хад”-аараа бахархан ярьцгаадаг.

Хурцын  Гэр агуй

 
 


Энэ агуй нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн нутагт байдаг гэр агуй юм. Уг агуйд энэ нутгийн ах дүү хоёр ноён Манж чин улсын дарлалаас зугтан эд хөрөнгөө аван бүх малтайгаа олон жил амьдарч байсан түүхэн дурсгалт агуй юм. Энэ агуй урдаасаа ордог том амтай ба энэ ам уулаа нэвт гарсан нүхтэй, дотор талдаа гэрийн тооно хэлбэртэй гурван нүхтэй. Сумын төвөөс 25 км зайд байдаг.

 

Бичигт хад

Энэ бичигт хад Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн нутагт байдаг ба Уйгаржин Монгол бичгээр хадан дээр сийлж үлдээсэн түүхийн нэгээхэн том өв юм. Энэ бичиг нь сумын төвөөс 18км зайд байдаг.

 

Ёлт байгалийн цогцолбор газар

 

Алаг-эрдэнэ сумын Шувуут буюу 1-р багийн нутаг Ёлт хэмээх байгалийн цогцолборт газрын Ёл шувуу үүрлэдэг хад. Сумын төвөөс 16 орчим км.

Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн үзэсгэлэнт Ужигийн гол

 

Урианхайн Сүбээдэй баатарын хөшөө

Түүхчид Сүбээдэй-г 1160 - 1170 аад оны үед Онон голын баруун бэлчирт Урианхай үндэстний отогт төрсөн гэж үздэг/Ойн хүмүүс гэж нэрийдсэн/. ТэрээрТэмүүжинд өсвөр наснаасаа хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд түүний эцэг нь төмрийн дархан байсан гэдэг.Түүний гэр бүл, үеэл дүү Зэв нар нь хэдэн үеээрээ их хаад, Монголын эзэнт гүрэнд үнэнчээр хүчин зүтгэсэн байдаг.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум олон ястны өлгий нутаг бөгөөд Алаг-Эрдэнэ сумын хүн амын 40% нь урианхай ястан байдаг. Сүбээдэй баатарын хөшөө Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн нутагт Чандагатын ам буюу Мөнх хааны отог дээр гэрэлтэн сүндэрлэж байдагаа.

Зургаадай буюу Зэв

Зургаадай буюу Зэвбаатар нь Чингис хааны хамгийн алдартай, домогт баатрын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ.Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүний нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүмүүн байв.Түүний мэндэлсэн он нь тодорхойгүй бөгөөд 1225 онд нас барсан хэмээн үздэг.  Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Хүйтний тулаанаас зугтсан Аучубаатарын Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зургаадай түүний хүзүүг харван шархдуулсан байна.Тулалдааны дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг асуухад Тайчууд дундаас нэгэн эр түүнийг харваснаа нуулгүй хэлж амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ илэрхийлэхэд Чингис хаан сайшаан хүлээн авч, түүнд “Зэв” хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ.  Зэв Жанжины хөшөө мөн Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн нутагт Чандагтын ам буюу Мөнх хааны отог дээр гэрэлтэн сүндэрлэж байдагаа.

Ширээ хад

Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн  нутаг Эрхэл нуурын хөвөөнд байдаг Ширээ хад. Энэ хадыг манай Алаг-Эрдэнэ сумын ард түмэн эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн шүтлэгтэй хад юм.Уг газар нь сумын төвөөс 27км зайд байдаг.

 

 

Барчгар хад

 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн нутагт оршдог Барчгар уулын орой дээр байдаг байгалийн сонин тогтоц бүхий  Барчгар хад. Сумын төвөөс 17км зайд байдаг. Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн Ужгийн голын эхэнд байгалийн үзэсгэлэн төгөлдөр газарт байдаг Эхийн Умай хад. Энэ нь сумын төвөөс 17км зайд байрладаг.

Ширэвгэр дуулга хад

Ширэвгэр дуулга хад нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Эрхэл нуурын хөвөөнөө байдаг цэрэг баатар эрийн хуяг дуулга хэлбэртэй байгалийн сонин тогтоц бүхий хад юм.

 
 


Гэр хад Мөөгөн хөд

 

 

Чоно гөлөглөдөг хад

 

Алаг-эрдэнэ сумын 2-р багийн нутаг Хурц ууланд байдаг Чоно гөлөглөдөг хад. Сумын төвөөс 25км орчим зайд оршино.

 

 

Хөх дэвсэгийн амны буган чулуун хөшөө

 

Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Хөх дэвсэгийн аманд байдаг буган чулуун хөшөө. Сумын төвөөс 18км зайд байрладаг.

 

 

Мал угаалгын ванны туурь

 

Алаг-эрдэнэ сумын 2-р багийн Наян модны аманд байдаг нэгдэл захиргаадалтын үеийн мал угаадаг байсан ванны туйр. Сумын төвөөс 35 орчим км зайд оршино.

Цагаан бургасын хүрээний туурь

Анх Усан могой жилийн намрын дунд сарын шинийн 9нд Алан-Эрдэнэ сумын 4-р багийн нутаг,өнөөгийн Уурхайн тал хэмээх газар нээгдэж байжээ. 300 гаруй лам хурал хурж 100 гаруй цам гардаг, мөн 4 удаа хамба суужээ. Ванчигдоо, Жигмэд, Цэрэнжав, Дугаржамц нар болно.

Цагаан бургасын нүүрсний уурхайн туурь

 

 
 


Алаг-эрдэнэ сумын цагаан бургас ба 4-р багийн нүүрсний уурхайн туурь нь 1960-1980-аад оны сүүл хүртэл Хөвсгөл аймгийн хэрэглээний нүүрсийг хангадаг байсан. Энэ нь тус сумын төвөөс 40 орчим км зайтай.

 

Яргис уул

Алаг-Эрдэнэ сумын 3-р багийн нутагт байрлах Яргис уул нь алсаас харахад сарлагийн хоёр бух мөргөлдөж байгаа дүр зураг бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн ан амьтан, араатан жигүүртэн элбэг уул юм

Мярс уул

Алаг-эрдэнэ сумын 5-р багийн нутаг Баян хайрхан хэмээх

Алаг-эрдэнэ сум анх төвлөрч байсан газар

                       1923-онд Анхны тэнхим байгуулагдаж 1926-онд Адууны амны Харуулын дуган-ын суурин дээр Алаг-Эрдэнэ сумын төв төвлөрч байжээ.1956 онд нүүж өнөөгийн байгаа газар Бор уулын энгэрт төвлөрсөн.

 

2024-12-06 00:00:00