Алаг-Эрдэнэ сумын түүх
2024-10-25 00:00:00,   47

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь одоогийн байгаа сумынхаа нутагт 1924-1926 онд Алаг-Уул нэртэйгээр Алаг-Уулын бэлд, 1931 оны 06 дугаар сарын 05-наас Алаг-Эрдэнэ нэртэйгээр Хатгалд төвлөрөн, түр хугацаагаар “Адууны амны хүрээн дээр  байрлаж байсан. 1954 оноос Хөгжил нэгдэл нь Цагаан хясааны ар үзүүр Эгийн голын захад улмаар Хатгал дунд толгойн өвөрт, Мярс уулын энгэрт /түр хугацаагаар/ улмаар Сум-нэгдэл нэгэн захиргаанд орсон. 1956 оноос одоогийн байгаа Эгийн голын зах Бортолгойн өвөрт байрласан юм. Эдүгэ 98 дэх жилийнхээ түүхтэй золгож  байгаа  сум билээ

Одоо тус суманд халх, хотгойд, дархад, буриад, урианхай цаатан зэрэг олон ястнаас бүрдсэн. Тус сум нь Улаанбаатар хотоос 733 км, аймгийн төвөөс  62 кмт оршин нутаг дэвсгэр 450.3 мянган га, ой мод 158.4 мянган га, тусгай хамгаалалттай газар 61.3 мянган га, бэлчээрийн талбай 275.5 мянган га, хадлангийн талбай 1515 га, далайн түвшингээс 1865 метр, Хөвсгөл аймгийн Арбулаг, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Түнэл, Чандмань-өндөр, Мөрөн, Бүрэнтогтох сумдтай хиллэдэг.

Засаг захиргааны нэрийн өөрчлөлтийн жагсаалт:

 

хөмрөг

данс

Байгууллагын нэр

Дээд байгууллагын шийдвэр

Нэрийн өөрчлөлт

огноо

7

3

Хөвсгөл аймгийн Алаг -Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар

1931.02.07-ны Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 5-р хурлын тогтоол

Сумын захиргаа

1931

1952

Сумын Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа

1954

1960

Сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа

1960

1990

Сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаа

1990

1992

Сумын Засаг даргын Тамгын газар

1992

2024

Нам төвтэй төрийн тогтолцооны үеийг өөрчлөн хүн төвтэй төрийн тогтолцоонд шилжих үйл явц 1990 оноос үүдэлтэй. Энэ утгаар төрийн шинэ тогтолцоо үүсэн бий болж 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц ,орон тооны  хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж  заасны дагуу   Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 63 тогтоолоор “Сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц”-ийг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, бусад  орон тоотой байхаар  тогтоосноор  1993 оны 10 дугаар сарын 14- ний өдрөөс эхлэн  Сумын Засаг даргын Тамгын газар 11 орон тоотой Алаг–Эрдэнэ сумын Засаг захиргааны нэгжийг 5 баг, 1 тосгонтой зохион байгуулж өнөөг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

2024-10-25 00:00:00