Ажлын чиг үүрэг:
1.Малын генетик нөөцийн тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрийн
хэрэгжилтийг хангах;
-Малын генетик нөөцийн тухайхууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, аймаг,орон нутгийн бодлого шийдвэрийг сум орон нутагт хэрэгжүүлэх
- Сум, аймаг, улсын аварга малчин шалгаруулах журмыг хэрэгжүүлэх, холбогдох материалыг бүрдүүлж, дээд шатны байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
Малчин өрхийн гэрчилгээ, баталгааны тамга, мэргэжлийн үнэмлэх, тэмдэгний захиалга авч холбогдох байгууллагад хүргүүлэх, малчдад үнэмлэх, тэмдэг, гэрчилгээ олгох;
- Суманд үйлажиллагаа явуулж буй малын үржүүлэг, технологийн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд итгэмжлэл тодорхойлолт гаргах, мэргэжлийн удирдлага, ажиллах нөхцлөөр хангаж тогтвортой,үр дүнтэй ажиллуулах;
2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, үйл ажиллагааг нь тогтворжуулах, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих;
- Мал амьтныг бүртгэлжүүлэх, хувийн дугаар гэрчилгээтэй болгох ажил, үйлчилгээг зохион байгуулж хэрэгжүүлэх;
- МАА н зарим ажил, үйлчилгээний /мал ангилалт, шилэн сонголт, тохируулан сонголтын үндсэн дээр хээлтүүлэгч бойжуулах бэлтгэх, гаднаас авах, үржлийн цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйг бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх/талаар малчдад сурталчлан сум хөгжүүлэх санд хөрөнгө төлөвлөж хэрэгжүүлэх;
- Мал зүйн, МАА н үйлдвэрлэлтэй холбогдолтой мэдээ ,мэдээлэл, судалгааг
боловсруулах, мэдээ мэдээллийг холбогдох газарт хүргүүлэх;
3. Монгол малын генийн санг хамгаалах, зохистой ашиглах, тоо нь цөөрч, удмын сан нь алдагдахад хүрч байгаа үүлдэр, омгийн цар хүрээг тэлэх, үйл ажиллагааг ньтөлөвшүүлэх;
-Малын генетик нөөц, удам зүй,ашиг шимийн талаарх мэдээллүүдийг нэгтгэн, бүртгэл
мэдээллийн санд оруулах, малчид иргэдэд таниулах, сурталчлах;
Сум,бүс нутгийн онцлогт тохирсон мал сүргийн оновчтой бүтэц, зохистой харьцааг тодорхойлж, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо, ашиг шимийн чиглэлийн дагуу малд үзлэг, ангилалт, шинжилгээ хийх, цөм сүрэг бүрдүүлэх;
Стандартын шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах, үржилд ашиглах, гойд ашиг шимт мал шалгаруулах зэрэг ажил,үйлчилгээг хугацаанд нь зохион байгуулах;
4. Малчид иргэдэд мал аж ахуй /МАА/-Н үйлдвэрлэл, тэжээл бэлтгэл, малын
тэжээллэгийн талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө, тусламж үйлчилгээ үзүүлэх;
-Мал сүргийг эрсдэлээс хамгаалах, МАА-н өвөлжилтийн бэлтгэл хангах, малын хариулгамаллагаа,тэжээл,тэжээллэгзэрэгМАА-нүйлдвэрлэлийнтехнологийн ажил, үйлчилгээндмэргэжил,аргазүйнзөвлөгөө,чиглэлөгөх,хэрэгжилтийгхангах;
-Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг шинжилгээ хийх Эрчимжсэн хагас суурин,төрөлжсөн аж ахуй хөгжүүлэх талаар малчид, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах.
МАА-н үйлдвэрлэлийн төлөвлөлт,менежмент,малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн
Б.Мөнхзаяа утас92062190
FACBOOK Б.Мөнхзаяа
2024-11-14 00:00:00