Хүнс, Жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн
Ажлын чиг үүрэг:
1. Хүнс, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж
-Хүнс, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого, шийдвэр, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах
-Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүнс, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулан хэлэлцүүлж, батлуулах, хэрэгжилтийг хангах
2. Хүнсний аюулгүй байдлыг хангуулахад хяналт тавих
- Хүнсний аюулгүй байдал, нийтийн хоолны салбар, худалдаа үйлчилгээний стандартыг сурталчлах, хэрэгжилтийг хангах
- Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
3. Хоршоонд арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах
-Иргэн, аж ахуй нэгж, хоршоонд арга зүйн зөвлөгөө өгч чадавхжуулах, шинээр хоршоо байгуулж ажиллахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нэгдсэн мэдээ судалгаа гаргах, тайлагнах
- Хоршоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагатай хамтран ажиллах, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй болоход дэмжин ажиллах
-Малчдаас зах зээлийн эргэлтэд оруулж буй түүхий эдийн урамшуулал олгох, баталгаажуулах
4. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу хошоог хөгжүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох, тайлагнах
- Сумын хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж батлуулах
- Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл зарлах, хүлээн авах, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлүүлэх, мэдээллийн санд оруулж, мэдээлэх, хяналт тавих, тайлагнах
- Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг зориулалтын дагуу ашиглахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, чиглүүлж ажиллах
Хариуцсан мэргэжилтэн:Д.Энхсансар
Утас:98801212
Мэйл хаяг: sansaasansaa5@gmail.com
2025-01-27 00:00:00