2024 оны 11 дугаар сарын 10-ны өдөр Алаг-Эрдэнэ сум
-Сумын хэмжээнд 7 хүнсний дэлгүүр хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс тусгай зөвшөөрөлтэй 3 дэлгүүр үйлчилгээ үзүүлж байна.
-Худалдааны ажилтны ур чадвар мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хууль, Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хэрхэн авах ажлын байрны дүгнэлт хэрхэн гаргуулах шаардага стандартын талаарх сургалтыг сумын цагдаа, мал эмнэлэгийн байцаагч Б.Янжмаа, Хүнс, ЖДҮХ хариуцсан мэргэжилтэн Д.Энхсансар нар хамтран нийт 6 худалдаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжийг хамруулан зохион байгууллаа.
-Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйг хангах урьдчилан сэргийлэх зорилгоор Худалдаа үйлчилгээний газруудад Сар шинийг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хийж гүйцэтгэлээ.
Шалгалт хийж гүйцэтгэхэд хадгалалтын хугацаа дууссан, хөлдөж хайрагдан чанар аюулгүй байдлаа алдсан, акцгүй нийт 40 нэр төрлийн 349 ширхэг 1635900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг нийтэд худалдан борлуулж байсныг таслан зогсоож лангуунаас татан авч битүүмжиллээ. Мөн Хаш, Хайрхан, Чанар, Сэржим, Шүншиг, Галт ус, Алтан сүлд нэртэй архиуд хуурамч нь тогтоогдсон тул худалдан авахгүй байхыг иргэддээ анхаарууллаа.
Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Улсын их хурлын “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний аюулгүй байдлыг хангах 3 сарын аяны хүрээнд хоол үйлдвэрлэл, сургуулийн орчинд худалдаа үйлчилгээ явуулж буй газруудад Сумын засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болох сумын Засаг даргын тамгын газрын МЭ-н улсын байцаагч Б.Янжмаа, Хүнс, ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэн Д.Энхсансар, Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Ж.Шүрэнцэцэг нар 2024 оны 05 сарын 21-ны өдөр хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг албан шаардлагаар хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллаа.
Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон бүтээгдэхүүнүүд болон Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан хоол, хүнсний гаралтай халдвар хордлогоос урьдчилан сэргийлэх хүнсний зориулалтын савыг таних заавар зэрэг мэдээллийг сумын цахим хаяг, олон нийтийн сүлжээнд байршуулан сурталчилан ажилласан .
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, улсын их хурлын “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 370, 2018 оны А/16 дугаар тушаалуудын дагуу хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, явуулж буй газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Хуурамч “Harbin” нэрийн шар айраг худалдаанд гарсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 09 сарын 11 өдрийн 1/429 тоот албан бичиг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны 09 дугаар сарын 10 өдрийн 08-00-02/30 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн дагуу сумын хэмжээнд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 2024 оны 9 дугаар сарын 24- ны өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар суманд байнгын хүнсний худалдаа эрхэлдэг 5 цэг хамрагдлаа. Үүнд: Б.Бямбацогт захиралтай “Хөвсгөл идэр анд” ХХК-ийн “Баян-Өндөр” минимаркет, Д.Жанцан захиралтай “Гялаадын эх” ХХК-ийн “Манхан-3” минимаркет, Ц.Амаржаргал эзэнтэй “Хайпи март” минимаркет, Г. Түмэнбаяр эзэнтэй “Оргил” хүнсний дэлгүүр, хамрагдлаа. Хяналт шалгалтын явцад Хүнсний худалдааны салбарт худалдаалагдаж буй хаяг шошгын зөрчилтэй, шинжилгээ баталгаажилтгүй хуурамч “Harbin” нэрийн шар айраг илрээгүй болно. Тус хуурамч шар айргийг таних гарын авлаг материалыг дэлгүүрүүдэд хүргүүлж дотоод хяналтыг тогтмол хийж ажиллах, зөвлөгөө зөвлөмжийг өглөө.