НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ
Нийгмийн халамжийн тэтгэмж дараах төрөлтэй байна.
1. Асаргааны тэтгэмж
2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж
3. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
4. Хүүхдийн мөнгөн тэтгэмж.
Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно.
1. Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Асруулагчийн иргэний үнэмлэх /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт
- Эцэг, эхийн нас барсны гэрчилгээ
- Үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж, хуулбарын хамт
- Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
2. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан байгаа;
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Асруулагчийн иргэний үнэмлэх /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
- Эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр
- Эцэг, эх нь удаан хугацаагаар (3 сараас дээш) эмнэлэгт эмчлүүлж байгаа бол эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт
- Эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд бол энэ тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Хүчирхийллийн улмаас хүүхдэд хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
3. Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ)
- Асрагчийн иргэний үнэмлэх
- Сум хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
4. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа.
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх
- Асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ)
- Байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
- Сум хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно.
1.Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх;
18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх
- Эцэг, эхийн нас барсны гэрчилгээ
- Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
2. Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Харъяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Ял шийтгэл эдлэж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт
- Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр
- Тухайн өрхийн ӨАТТС-ны онооны тодорхойлолт.
3. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх;
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ
- Харъяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа;
- Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр;
- Тухайн өрхийн ӨАТТС-ны онооны тодорхойлолт.
4. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг.
- Өргөдөл
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Хүүхдийн төрсний гэрчилгээ, эсхүл 16 насанд хүрсэн иргэний үнэмлэх
- Байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт;
- Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
5. Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн;
- Өргөдөл
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх
- Байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
- Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.
6. "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, эсхүл "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонтой эх мөнгөн тусламж давхардуулахгүйгээр.
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх,
- Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл 16 насанд хүрсэн иргэний үнэмлэх
- Одонгийн үнэмлэх.
- Хүсэлт гаргах хэлбэр:
- -ehalamj.mn Халамжийн нэгдсэн системд бүртгүүлж хүсэлт гаргах
- -ebarimt.mn цахим төлбөрийн баримтын системд хандаж хүсэлт гаргах
- -ТҮЦ машин” Төрийн үйлчилгээний цахим машинаар дамжуулан хүсэлт гаргах
-Харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага
Сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд өөрийн биеэр хандаж хүсэлт гаргах
Утас 99652821
adiyaa818@gmail.com
2024-11-11 00:00:00