1. ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
2024-11-01 00:00:00,   1153

   “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль; “Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.

   Төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох чухал үзүүлэлтийн нэг нь иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт байдаг.

   Тиймээс иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар тайлан, мэдээг улирал тутам нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

   2024 оны эхний 3 дугаар улиралд Алаг-Эрдэнэ сумын Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс нийт 311 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн мэдээ 99.95%-тай хэрэгжсэн байна.

   Тайлангийн хугацаанд ирсэн өргөдел, гомдлын зонхилох байдлаар үзвэл: Нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой (байнгын асаргаанд орохыг хүссэн, Газартай холбоотой (Шинээр газар ззэмших, өвөлжөө, хаваржааны газар шинээр эзэмших, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар авах, эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх, газрын кадастрын мэдээлийн санд барилга, хаяг, дугаар бүртгүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газрын маргаан шийдвэрлүүлэх), Ажлын байр хүссэн, Сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин тогтвортой хегжлийн бодлогын тасагт 23 иргэнээс хашаа сэлбэх, байшин барих өргөдөл ирснийг шийдвэрлэж ажилласан.

   Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг  khovsgol.gov.mn цахим хуудас, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 7038-1111 нээлттэй утсыг ажиллуулж, сум, агентлаг, байгууллагуудын түвшинд мөн цахим хуудас, Page хуудас, нээлттэй утас, угтах үйлчилгээ, санал хүсэлтийн хайрцаг, хөдөөгийн багт хүрч үйлчлэх өдөрлөг, аяны үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.ТҮВШИНЗАЯА

Мэйл хаяг: Ktuvshu@gmail.com                                                            

 

2024-11-01 00:00:00