Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан
2024-10-08 18:03:30,   261

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ХИЙСЭН ТАЙЛАН

/Сум хөгжүүлэх сан/

2024 оны 09 сарын 17                                                                                Алаг-Эрдэнэ сум

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын  2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/521 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ийн дагуу зээлийг хөнгөлттэй нөхцөлтэйгээр олгож эргэн төлөлтөөс дараагийн хоршоонд  зээлийг олгох үйл ажиллагаа явуулж байна.

2024 онд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Зээл олгох журам, зээл олгох ажлын хэсэг, зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг, зээл олгох чиглэл зэргийг шинэчлэн батлуулсан.

2024 оны 09 сарын байдлаар Хоршоо хөгжүүлэх санд нийт 32 зээлдэгчид  325 сая төгрөгийн зээлтэй байна. Үүнээс хэвийн 16 зээлдэгчийн 263 сая төгрөг, хугацаа хэтэрсэн 16 зээлдэгчийн 62 сая төгрөг байна. Үүнээс шүүхийн шатанд шилжүүлсэн 9 зээлдэгчийн 36 сая төгрөг байна. Шүүхэд шилжүүлсэн зээлдэгчдээс 2024 онд 5 зээлдэгчийн 19,5 сая төгрөгийг анхан шатны шүүхэд  шилжүүлсэн. Үлдсэн 4 зээлдэгчийн 16,5 сая төгрөгийг  ШШГ газарт шилжүүлсэн.

2024 онд Хоршоо хөгжүүлэх сангийн дансанд нийт 80 сая төгрөг төвлөрүүлж 2024 оны 07 сард сум болон тосгоны 3 хоршоонд 65 сая төгрөгийн зээл олгосон.

2024 оны 05 сарын 17-нд Хоршоо хөгжүүлэх сангийн хяналт тавих ИТХ-ын төлөөлөгч Т.Даваанямаар ахлуулсан ажлын хэсэг Алаг-Эрдэнэ 5, 2 дугаар багууд Хатгал тосгоны  чиглэлд 2023 онд зээл авсан иргэдээр  явж хяналт шалгалт хийсэн. 2023 онд зээл авсан 14 зээлдэгчээс 11 зээлдэгч нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ба 3 зээлдэгч үйл ажиллагаагаа эхлээгүй байна. 3 зээлдэгчидэд зориулалтын дагуу ашиглах хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

ТАЙЛАН БИЧСЭН:

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН: ХЖДҮХ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Д.ЭНХСАНСАР

        АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ: ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Т.ДАВААНЯМ

 

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2023 ОНД ЗЭЭЛ АВСАН ЗЭЭЛДЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД  ХЯНАЛТ ХИЙСЭН ЗУРГАН ТАЙЛАН

  1. Б.Баярхүү-Аялал жуулчлал

   100

2. Х.Октябрь-Тэжээлийн ургамал тариалах                    

   

3. Г.Мөнхчулуун-Хүлэмж, төмс тариалах

   

4. Г.Ундрах-Нэхий дээл

      

5. Т.Мөнхбат-Модон эдлэл

    

6. Л.Эрдэнэчулуун-Цагаан идээ                                         7. Д.Гантуяа-фермер, цагаан идээ-Хатгал

    

8. Ө.Ариумаа-Оёдол-Хатгал                                                                    9. Ц.Баярсайхан-зам тэмдэг

   

10. Б.Цэцэгмаа-Мод үржүүлэг-Хатгал                                     11.Б.Бат-Эрдэнэ-Завин аялал-Хатгал

   

Мэдээлэл бэлтсэн: Хүнс, ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэн Д.Энхсансар

Мэйл хаяг: sansaasansaa5@gmail.com                                                                

Утасны дугаар: 98801212                                                                              

2024-10-08 18:03:30