дууны үг
2024-10-22 00:00:00,   12

Үг Бат-Эрдэнэ Парчин                                  Ая М.Батмөнх                              Дуучин С.Энхмандах

Эрхлэн жаргах нутаг    2016 он

  1. Хөвөөнд нь тоглож өссөн балчир насандаа

      Хадаг мэт мяралзан урсах Эгийн голынхоо

      Хормойд нь голомтоо бадраасан Алаг уулынхаа

      Хийморьт нь залбирч мөргөөд эрхлэн жаргая даа

                   Аглаг өндөр уулсаар гоёсон

                   Ай миний эрдэнийн орон

                   Ахуй амьдрал тэгшрэн бүрдсэн

        Ай миний нутаг Алаг-Эрдэнэ

  1. Давлагаа мэт томоожин хүмүүжсэн идэр насандаа

Далан булгийн эхэн далай ээжийнхээ

Энгэрт нь энерги түгсэн Эрдэнэ хайрхныхаа

Ивээлд нь сүсгэлж даатгаад эрхлэн жаргая даа

                           Дахилт

Нийслэл дамнасан их замын эхэнд

Нэр дуурсах хоймор нутгийн зүрхэнд

Эх нь цэнгэг Эгийн голын хөвөөнд

Эрхлэн жаргах  Эрхэл нуурын хаяанд

Эх болсон зургаан зүйл

Хамаг бүхэн жарган чуулсан

Эрдэнийн өнгөөр сүлрэн гялалзах

Эх нутгийг минь Алаг-Эрдэнэ гэх ажгуу.

 

Өвлөгдөн түмэндээ тахигдсан түүхэн дурсгалдаа

Өнө мөнх бадамлан асах ээж хадандаа

Буурал өтгөсийн буурьтай Манхан уулынхаа

Энэрэлд нь багтаж даатгаад эрхлэн жаргая даа.

                            Дахилт              

                                             2016 он Сумын 90 жил             Утас 95114463

2024-10-22 00:00:00