ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН
СОЁЛ, СПОРТЫН ЦОГЦОЛБОР
Соёлын төвийн товч танилцуулга
Монгол улсад Ардын хувьсгал ялж үндэсний соёл-урлагийн байгууллагууд шинээр байгуулагдаж эхэлснээр тус суманд анх 1930-1940-өөд оны үед Улаан гэр” нэртэйгээр байгуулагдан ард түмэнд нам засгийн бодлого шийдвэрийг сурталчлах урлаг соёлоор үйлчлэх ажлуудыг зохион байгуулж байгаад 1947 онд тухайн байраа засварлаж тохижуулан сумын “Улаан булан” болгон 1948 оны эхээр нээж, эхний 10 хоногт 12 удаа концерт, кино гаргаж 563 хүнд сонирхуулан улмаар түүнийгээ түшиглэн уран сайханчдын бүлгэм, дугуйлан байгуулан ажиллуулсан нь ард түмнийг соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байжээ.1954 оны 11-р сард хуралдсан МАХН-ын 12-р их хурал БНМАУ-ын ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх II таван жилийн төлөвлөгөөний /1953-1957/ удирдамжийг батлан гаргаж, 1957-1958 онуудад сумын “Клуб” нэртэйгээр соёлын үйлчилгээг үзүүлж байгаад 1987-2013 он хүртэл сумын “Соёлын төв”, 2014 оноос “Соёл спортын цогцолбор”болон өргөжин тэлсэн түүхтэй.

|
КЛУБ
1960 онд ашиглалтанд орсон.
|
Соёлын төвийн түүхэн хөгжил
- 1930- 1940-өөд онуудад “Улаан гэр”
- 1947 онд “Улаан булан”
- 1957-1987 онуудад “Клуб”
- 1987-1991 онуудад “Соёлын төв”
- 2014 онд “Соёл спортын цогцолбор” болон хөгжсөн түүхэн замналтай
|

|
СОЁЛ СПОРТЫН ЦОГЦОЛБОР
2014 онд ашиглалтанд орсон.
|
Одоо тус сумын соёл
спортын цогцолбор нь сумын 3000 гаруй иргэдэд
Дарга-1
хөгжмийн багш-1
номын санч-1
бүжгийн багш-1
Өвийн ажилтан-1
нярав-галч-1
галч-3
үйлчлэгч-2 нийт 11 орон тоотойгоор соёлын үйлчилгээг үзүүлж байна.
УТАС: 85878657
FACBOOK Оюун Цэцэг
2024-11-14 00:00:00