Соёл спорт цогцолборын 2024
2024-12-03 19:43:19,   30

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёл спорт цогцолборын 2024 оны

онцлох үйл ажиллагаа

  1. Алаг-Эрдэнэ сумын төрийн албан хаагчдын дунд “Бидний бахархал-Бидний сум” сэдэвт урлагийн бага наадам амжилттай зохион байгууллаа. Наадамд 4 төрийн байгууллагын 60 албан хаагч оролцлоо. Уг наадмаар МУУГЗ Ж.Бадраагийн дууны шүлгийн дуунуудыг дуулуулж мөн хүүхдийн кинонд дуу оруулах, МУСК-ны хөгжилтэй хэсгээс дүрийн тоглолт тоглуулж өрсөлдүүллээ.

                                          Тэргүүн байранд-ЗДТГ /500,000/

                                          Дэд байранд-Хөгжил хүүхдийн цэцэрлэг /300,000/

                                          Гутгаар байранд-ЭМТ /200,000/

                                          Тусгай байранд-ЕБС тус тус эзэллээ. /100,000/

                                          

                                          

  1. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Өвлөн бүтээх, Өнөө ирээдүй” уриан доор 2024 оны 11-р сарын 02-ны өдөр “Бидний сум-Бидний бахархал” нэртэй Гэрэл зургийнхаа үзэсгэлэнгийн нээлтийг амжилттай зохион байгууллаа. 1500 гаруй гэрэл зургийг хальсанд буулган авсны 22 зургийг эхний удаад нээлтийн үйл ажиллагаандаа дэлгэлээ. Тус нээлтийн үеэр сумын ЗДТГазар нийт төрийн албан хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулсан ба албан байгууллагуудаас 84 тамирчид оролцсон бөгөөд ард иргэд нийлсэн 150 гаруй зон олон идэвхи санаачлагтай оролцож үзэсгэлэнд тавигдсан зургуудыг үзэж сонирхосноос одоогоор нээлтийн үзэсгэлэнд тавигдсан 22 зургаас 10 гаруйг худалдан авсан.

  

  1. МУУГЗ Ж.Бадраагийн дууг хэн сайн дуулах вэ? “Ахмадын дуун цэнгүүн” зохион байгуулагдлаа. Дуун цэнгүүнд сумын 60 гаруй ахмад настан оролцлоо. Цэнгүүнд 3 төрлийн тэмцээн уралдаан явагдлаа. Тэмцээний шагналыг за  луу үеийн ахмадууд хариуцаж   гаргалаа.

    

  1. Монгол улсын их хүмүүн МУСГЗ агуу соён гэгээрүүлэгч, ардын урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч Жамцын Бадраагийн бүтээлийг нийслэл Улаанбаатар хотоос Монгол улсын гавьяат эмч, эмэгтэйчүүдийн их эмч Хандбалын Бадарч болон түүний үр хүүхдүүдээс албан ёсны зөвшөөрөл гарын үсэг хөрөг зургийг халуун элгэн нутаг дууны шүлэг, авшиг шингэсэн баринтгын хамт сумандаа залж ирлээ. Алаг-Эрдэнэ сумынхаа орон нутаг судлах танхим “Музей”-д мөнхжүүлэх үйл ажиллагаа 2024 оны 11 сарын 23-ны өдрийн 14 цагт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.  Ийнхүү хөрөг зураг, баринтаг залах үйл явцад Жамцын Бадраа агсны Алаг-Эрдэнэ суманд амьдардаг төрөл садан, зээ нарын 8 хүн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд: ЗДТГ-ын дарга Ё. Даваа, Засаг дарга З. Ням-Очир, ИТХ-ын дарга Б. Жанлав нар хүрэлцэн ирж үг хэлсэн ба ардын авьяастан Б. Баярхүү, Отгонтуяа нар ая дуугаа өргөлөө. Тус үйл ажиллагааг уялдуулан удирдамж гарган давхар сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд Алаг-Эрдэнэ сумын албан байгууллагууд, сум хөдөөгийн багуудын нийт эрэгтэй 9, эмэгтэй 9 баг тамирчид оролцсоноос гадна хөрөг зураг, баринтагыг “Музей”-д залах үйл ажиллагааг үзэж сонирхохоор давхардсан тоогоор 180 гаруй хүмүүс ирсэн байна.

    

  1. “Хот айл-2024” “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” аяны хүрээнд төв, хөдөөгийн 4 багийн 19 айл өрхөөр орж нийт 1171 км замыг туулан өрхийн бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч нарыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хийх арга барил, уламжлалт арга техник зэргийг сурталчлан бичлэг контент хийж цахим музейд хадгалах мөн урлаг, соёлын үйлчилгээнд төдийлөн хамрагдаж чаддаггүй сумын төв болон багийн төвөөс алслагдсан иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийсэн.   “Хот айл-2024” “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” аяны хүрээнд төв, хөдөөгийн 4 багийн 19 айл өрхөөр орж нийт 1171 км замыг туулж нийт 869,750 төгрөгний бензин зарцуулсан.

    

  1. “Хот айл-2024” “Хаврын найраг”аяны хүрээнд төв, хөдөөгийн 5 багийн 34 хот айл, 62 өрхөөр нийт 1422 км замыг туулан урлаг, соёлын үйлчилгээнд төдийлөн хамрагдаж чаддаггүй сумын төв болон багийн төвөөс алслагдсан иргэдэд нүүдлийн номын сан болон урлаг соёлын үйлчилгээ үзүүлэв. Энэхүү аяны хүрээнд 23 өвлөн уламжлагч нартай уулзан ярилцаж бичлэг хийн ОНСТ-ын “Цахим архив”-д архивлан авсан байна. “Хот айл 2024 – Хаврын найраг” аны хүрээнд төв хөдөөгийн 5-н багийн 34 хот айл, 62 өрхөөр нийт 1422 км явж нийт 631,620 төгрөгний бензин зарцуулсан.

      

 

 

 

Холбоо барих утасны дугаар: 85878657

Gmail хаяг: oyuts.1114@gmail.com

Facebook хаяг: Оюун Цэцэг

2024-12-03 19:43:19