мал эмнэлэгийн цахим гэрчилгээ
2024-10-24 00:00:00,   118

   МАЛ ЭМНЭЛГИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ЗААВАЛ АВЧ ХЭВШЭЭРЭЙ. !!!

Тухайн сум, багийн нутаг дэвсгэрээс гадагш хүнсний зориулалтаар болон худалдан борлуулахаар гарч байгаа,  мал, малын гаралтай бүтээгдэхүүн /мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, арьс шир, ноос, ноолуур гэх мэт/ тээвэрлэхдээ мал эмнэлгийн гэрчилгээгээ заавал авч яваарай. 
Мал эмнэлгийн гэрчилгээ бичүүлэхэд дараах зүйлийг заавал тусгана. 
1.Мал болон бүтээгдэхүүн гарч байгаа малчин өрхийн мэдээлэл
2.Очих газрын хаяг тодорхой байх Жнь: Үйлдвэр бол үйлдвэрийн нэр, байршил, регистрийн дугаар, иргэн бол хүлээн авах иргэний нэр, хаяг
3.Тээвэрлэх машины улсын дугаар
4.Хариуцан авч яваа хүний нэр, утасны дугаар
5.Амьд мал бол тод зургийг авч оруулна. Бод малд     мал тус бүрийн зургийг тодорхой дарж оруулна.  
6.Малын мах бол      амьд байх үеийн зураг эсвэл төхөөрсний дараах  үеийн зургийг тод дарж /толгой, арьс, мах гэх мэт/ авч ирж, хариуцсан багийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмчээр мал эмнэлгийн гэрчилгээ (малын     гарал үүслийн гэрчилгээ)  бичүүлж, улсын байцаагчаар  баталгаажуулж явна уу.
 Гэрээсээ болон замд гарсны дараа нь мал эмнэлгийн гэрчилгээ бичүүлэх боломжгүй.
 Улсын байцаагч баталгаажуулахгүй
⦁    Асуудал гарвал хариуцлагыг тээвэрлэгч өөрөө бүрэн хүлээнэ гэдгийг анхаарна уу.

АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ
 

2024-10-24 00:00:00