ОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ...
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд сумын нутаг дэвсгэрт байгаа бүх хонин сүрэг, 2024 онд бойжсон бүх хурга, ишгийг хамруулна.
Бог малын мялзан буюу "Ямааны тахал" өвчин нь хонь ямааг өвчлүүлдэг вирусын гаралтай өвчин юм. Мөн бөхөн, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир зэрэг зэрлэг амьтад өвчилдөг. Өвчний нууц үе 3-10 хоног үргэлжилнэ. Нууц байгаа үедээ болон өвчтэй амьтны нулимс, нус, ханиалга болон биеийн бүхий л шүүрэл, ялгадсаар вирус гадагшилна. Үхэл хорогдол өндөртэй гоц халдварт өвчин юм.
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ, ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДИЙН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭРҮҮЛ СҮРЭГТЭЙ СУМАА БАТАЛГААЖУУЛЛАА.
Гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчнүүдийн тандалт шинжилгээ, адууны ям, цус багадах өвчин, нийлүүлгийн өвчин, адууны африкийн мялзан өвчнүүдийн халдварын түвшин тогтоох шинжилгээ, хээлтүүлэгч малд бруцеллёз өвчний тандалт шинжилгээ тус тус хийгдлээ. Эерэг буюу өвчтэй гарсан мал байхгүй мал сүрэг эрүүл, халдварт, гоц халдварт өвчнөөр тайван байна.
2024-10-08 00:00:00