Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Засаг дарга
- ИТХ
- ЗДТГАЗАР
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй арга хэмжээг ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цагдаа нар хамтран зохион байгуулав.
Ерөнхий боловсролын сургууль
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
(хүүхдийн цэцэрлэгийн камер шалгах болон бусад)
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд цэцэрлэгийн камер шалгаж ажиллаа. 2024 оны 02 сар болон 04 сар
Дотуур байрын гал тогоонын агааржуулалтын засвар хийгдсэн. 5-р сарын 24
ЕБС-ийн бүх ажилчид хашаан доторх чулуу түүж цэвэрлэсэн. 06 сарын 18
“Хөгжил” хүүхдийн цэцэрлэгийн гадаа талбайн тохижилтод бүлгүүдийн эцэг эхийн зөвлөлийн дарга нар бүлгийн хүүхэд бүрээс 5000 төг хураан авч гадаа талбайн тохижилтод хандивлав.
Дэлхийн зөн Мөрөн ОНХ нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан ба санхүүжүүлэгч Пранц улсын төлөөлөгч ирсэн мөн уг хөтөлбөр хэрэгжиж байгаа 5 сумын засаг дарга, аймгийн ХГБ-ийн хөгжил хамгааллын газрын дарга болон бусад мэргэжилтэн дэлхийн зөн бүртгэлтэй хүүхэд эцэг, эх хүүхдүүдийг хамруулав.
Дэлхийн зөн ОУБ-ын зудын хариу арга хэмжээ MONDER төсөл арга хэмжээнд хүүхэд нь дэлхийн зөнд бүртгэлтэй, цөөн малтай 17 өрхөд буцалтгүй мөнгөн тусламж үзүүлсэн.
Дэлхийн зөн ОУБ-ын төгсөлтийн аргачлалд сумын нийт 9 өрх сонгогдсон ба эхний ээлжинд дундын хадгаламж болон хурал цуглааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан хэрэглээг хэвшүүлэх зорилгоор 2 өрх угаалтуур, 1 өрх усны сав, 1 өрх тогоо, 5 өрх шанага өгсөн байна.
2024 оны 8 сарын байдлаар нийт давхардсан тоогоор 11 дуудлага ирсэн ба хариу үйлчилгээг үзүүлэн эрсдэл өндөр дуудлага дээр шинээр хувийн хэрэг нээж ажиллаа. Шаардлагатай зарим өрхүүдэд ахуйн хэрэглээний багц, хуулийн мэдээлэл зөвлөмж хүргүүлэн ажилласан.
Алаг-Эрдэнэ Live болон сумын мэдээ мэдээлэлийн 2 грүпп нийт 13.300 гишүүнтэй цахим хаягт анхааруулга, санамж боловсруулан олон удаагийн давтамжтай түгээн ажиллаа. Мөн нутаг дэвсгэрийн хэмжээнд хурдан морь унаалахгүй байх Засаг даргын захирамж гарган албан хаагчдад үүрэг, чиглэл өгч хяналт тавьж ажиллаа.
Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 01/50 дугаар албан бичгээр Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч нарт шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах үүрэг чиглэл өгч хийсэн ажлын тайланг хүлээн авч ажилласан.
Сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 01/55 дугаар албан бичгээр Багийн Засаг дарга нарт Монгол улсын Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор батлагдсан “жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох” гэсэн заалтыг хэрэгжүүлж Багийнхаа хүүхдийг болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байхад анхаарч, хяналт тавьж, төрөл бүрийн морины уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл авсан бол таслан зогсоох, зохих газарт мэдэгдэх арга хэмжээг авч ажиллах, Багийнхаа нутаг дэвсгэрт хүүхдээр мал ахуйн ажилд туслуулахдаа нас, биеийн онцлогт тохируулж аюулгүй байдлыг хангах, амь насанд аюултай ажил хийлгэхгүй байх, морь малтай харьцахад анхаарах талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт анхааруулга, зөвлөмж өгч ажиллах, Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй Аймгийн Цагдаагийн газрын 7038102 дугаарт мэдэгдэж хамтарч ажиллах, үүрэг чиглэлийг өгч хяналт тавьж ажилласан.
Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон бүтээгдэхүүнүүд болон Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан хоол, хүнсний гаралтай халдвар хордлогоос урьдчилан сэргийлэх хүнсний зориулалтын савыг таних заавар зэрэг мэдээллийг сумын цахим хаяг, олон нийтийн сүлжээнд байршуулан сурталчилан ажилласан.
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдэд чиглэсэн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний авьяас чадварийг хөгжүүлэх, төрөлх нутаг орон, түүх соёлоороо бахархах үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулаж ажиллав.
Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар “Хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр “Элний волейбол”-ийн тэмцээн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан.
Шүүгч- 20.000 төгрөг
Эрэгтэй-
Эмэгтэй-
Хүүхэд хамгааллын хамтарсан баг зураг даруулах самбар theme-2ш 130.000 төгрөг
.“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ НЭРЛЭСЭН ЖИЛ-2024” нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 03 сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан. Уг арга хэмжээнд Алаг-Эрдэнэ сумын удирдлага, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, сумын цагдаа, эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, ЗДТГ-ын хууль эрх зүй мэргэжилтэн, ДЗОУБ-ын ажилтан нар сургалт, мэдээлэл өгсөн ба эцэг, эх, асран хамгаалагчид, хүүхдүүд нийт 120 гаруй хүнийг хамруулсан.
2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8,9,10,11 дүгээр ангийн 25 сурагчдыг хамруулан ажлын байр, мэргэжилтэй танилцах аялалыг Хатгал тосгонд зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Хатгал тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 8,9 дүгээр ангийн 166, Алаг-эрдэнэ сумын 25 сурагч нийт 191 сурагчдад “Мэргэжэл сонголтын өнөөгийн төлөв” сургалтыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн В.Шинэцэцэг хийж ойлголт мэдлэгийг түгээлээ. Мөн Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвөөс “Өсвөр үеийн хүүхдүүийн эрүүл мэнд тулгамдсан асуудал” сэдэвтэй эрүүл ахуйн сургалтанд хамруулсан.
Алаг-эрдэнэ сумын ЗДТГ, ЕБС-ийн захиргаа, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвийн хамтран ажиллав. Мөн хүүхдүүдийн замын зардал унаагаар үйлчиллэв.
Тухайн үед "ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ"-ийн хүрээнд Сэтгэл судлалын ухааны доктор, Сэтгэл зүйч Г.Наранбаатар нь 2024 оны 06 дугаар сарын 07-ний 16:00-17:30 цагийн хооронд соёлын төвд “Тогтвортой гэр бүлийн харилцаа, тогтвортой ажил амьдралын үндэс” Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн арга сургалтыг үнэ төлбөргүй орсон.