Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
З.Ням-Очир ИТХ-ын дарга 93090191 97010991
Ё.Даваа Засаг дарга 89949799 98962196
М.Нямсүрэн Засаг даргын орлогч 98996199
Б.Сэнгэбазар Тамгын газрын дарга 99388301 98669695
Б.Жанлав Дотоод ажил хариуцсан түшмэл 95841656


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ЭРҮҮЛ МАЛТАЙ СУМ ДЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЭРҮҮЛ МАЛТАЙ СУМ ДЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
Нийтэлсэн: 1 жил өмнө

“ЭРҮҮЛ МАЛТАЙ  СУМ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ХӨТӨЛБӨРИЙН УРИА: “ЭРҮҮЛ МАЛ-ЭЛБЭГ ХАНГАЛУУН АМЬДРАЛЫН БАТАЛГАА”

АЛСЫН ХАРАА:  2016-2020он гэхэд “ЭРҮҮЛ МАЛТАЙ СУМ” болох

ЗОРИЛГО: Мал аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, чанартай бүтээгдэхүүн түүхий эд бэлтгэж гадаад, дотоодод экспортлон малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.  

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ ХУГАЦАА: 2014-2018он

 

Хөтөлбөрийн заалт

Хугацаа

Хүрэх үр дүн

Хамтран ажиллах байгууллага

1.МАЛ АЖ АХУЙН ТАЛААР

1.1 Мал бүртгэлжүүлэлт, мал эмнэлэг  үржлийн ажил, үйлчилгээний нэгжийг шинээр байгуулах, чадавхийг сайжруулах ажлыг зохион байгуулах

2014-2018

Бүх  малыг ээмэглэж бүртгэл мэдээллийн санд оруулан мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээг сайжруулсан байна.

Сумын ЗДТГ, Багийн Засаг дарга нар

1.2 Мал эмнэлгийн ажил үйлчилгээг хүртээмжтэй чанартай явуулах малын эрүүл мэндийг сахин хамгаалах

2014-2018

Мал эмнэлгийн ажил үйлчилгээг “Гялаадыгн эх” “Манхан хавцгайт” “Очирхайрхан уул” хувийн мал эмнэлгүүд хариуцан ажиллаж байгаа бөгөөд мал  эрүүлжүүлэх ажлыг төлөвлөгөө холбогдох дүрэм журмын дагуу хэрэгжүүлнэ

 

1.3 Мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын талаархи мэдээллийн сан бий болгох

2014-2018

Мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын талаархи мэдээллийн сантай болсон байна

 

1.4 МАА-н үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, малчдын хөдөлмөрийн үнэлгээг сайжруулах, урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлэх

 

 

Сумын ЗДТГ, Багийн Засаг дарга  нар

1.5 Малын үржлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж эрсдэл даах чадварлаг мал аж ахуйг хөгжүүлэх

 

Малын үржлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах тал дээр ҮХАА-н газартай хамтарч ажиллана.

Сумын ЗДТГ, Багийн Засаг дарга  нар

2.МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР

2.1 Олон улсын худалдааны хориг бүхий бруцеллёз , шүлхий ,цэцэг, адууны цус багадах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх,  тэмцэх, зооноз өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх төлөвлөгөөний дагуу авах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх

2014-2018

Мал сүргийг эрүүлжүүлэх төлөвлөгөөний дагуу  авах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна.

Сумын ЗДТГ, Багийн Засаг дарга нар

2.2  Үхрийн цээж, хонь ямааны цэцэг, шүлхий, үхрийн тархины эд, сархиатах өвчнөөр тайван, вакцин хэрэглэдэггүй сум гэсэн баталгаа авах

2014-2018

Эдгээр өвчин гардаггүй тайван сум гэсэн баталгааг авсан байна.

Сумын ЗДТГ

2.3 Шувууны  томуу, галзуу, боом, цусан халдварт, дотрын халдварт хордлого, шөвөг яр, иж балнад, дуут хавдар гэх мэт сум орон нутагт голомттой халдварт өвчнүүд болон шинээр сэргэх магадлалтай халдварт өвчний тандалт хяналтыг тогтмолжуулж голомтын зураглал гарган GPS –д тэмдэглэн эрсдэл бүхий нутгийн  мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж үр дүнг сайжруулан өвчнөөр тайван нөхцөлийг хангаж ажиллах

2014-2018

Халдварт өвчний голомтын судалгааг гаргаж эрсдэл бүхий нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулснаар халдварт өвчин гарах магалдлал буурсан байна.

Багийн Засаг дарга  нар

2.4 Мал сүрэгт бруцеллёз, адууг ям, сүрьеэ өвчний талаар тандалт шинжилгээг жил бүр чанартай хийж эерэг урвал үзүүлсэн мал илэрвэл хариу арга хэмжээг түргэн шуурхай авч малчдын энэ талын мэдлэгийг нэмэгдүүлэн эдгээр өвчнөөс эрүүлжүүлж ажиллах 

2014-2018

Мал сүрэгт бруцеллёз, адууг ям, сүрьеэ өвчний талаар тандалт шинжилгээг жил бүр хийлгэж, малчдад эдгээр өвчний талаар мэдээлэл өгч ажиллана.

Багийн Засаг дарга  нар

2.5 Байгаль орчин хүн малд сөрөг нөлөөгүй орчин үеийн чанарын баталгаатай мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн  ариутгал халдваргүйжүүлэлтийн эмийн бодисоор орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл ашиглан сумын хэмжээнд өвөлжөө хаваржааны хашаа, уст цэг, тэжээлийн агуулах, GPS-д тэмдэглэгдсэн халдварт өвчний  устгалын цэгийг хавар намрын  ариутгал халдваргүйжүүлэлтийн  сарын аянаар зохион байгуулж халдваргүйжүүлэлтийг чанаржуулан МЭАЦ-ийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах

2014-2018

Мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтийн эмийн бодисоор шүршигч ашиглан сумын хэмжээнд өвөлжөө хаваржаа  хашаа тоног хэрэгсэл ариутгаж ажиллана

Багийн Засаг дарга  нар

2.6 МЭҮТ, МЭН-үүдийн чадавхийг сайжруулах хөтөлбөрийн зорилтот хүрээнд машин техник, тоног төхөөрөмж хөдөлмөр хамгаалалын  хэрэгсэл малын үзлэг шинжилгээ, тарилгын  хашаа суурин ванн баг бүрт төрөөс дэмжих зээл тусламжинд хамруулах тэдгээрийг бий болгох тогтмол ажиллагаатай болгох 

2014-2018

Баг бүрт тарилгын хашаатай болсон байна. Мөн мал угаалгын ажилд анхаарч ажиллана.

Багийн Засаг дарга  нар

2.7 Мал малын гаралтай түүхий эд бүтээгдхүүний ариун цэврийн магадлан шинжилгээнд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн экспорт, импортонд тавигдах шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүнсний үйлдвэрүүд ба экспортонд  гаргаж  малчдын орлогыг нэмэгдүүлэх

2014-2018

 

Багийн Засаг дарга  нар

 2.8 Байгалийн голомтод галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд малчид иргэдэд өвчний талаар сургалт хийж сумын дотоод журмаар чонын ав , гөлөг авах ажиллагааг жил бүр зохион байгуулах, төв хөдөөгийн золбин ноход устгах ажлыг зохион байгуулж эрсдлийг бууруулж ажиллах

2014-2018

Байгалийн голомтод галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд малчдад сургалт хийж, золбин ноход устгах ажлыг зохион байгуулна.

Багийн Засаг дарга  нар

2.9 Бүх төрлийн халдварт, паразит, халдваргүй өвчнийг эмчлэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу технологийн хугацаанд бүх сүргийг хамруулан чанартай хийж эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх,

2014-2018

Бүх төрлийн халдварт, паразит, халдваргүй өвчнийг эмчлэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу технологийн дагу хийж гүйцэтгэнэ.

Багийн Засаг дарга  нар

2.МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР

3.1 Малын үржлийн ажил үйлчилгээг сайжруулан нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх

2014-2018

Нэг малаас авах нэмэгдүүлж, хээлтэгч хээлтүүлэгч малын тохироог технологийн дагуу авч хэрэгжүүлж ажиллана.

 

3.2 Орон нутагт дасан зохицсон мал сүргийг тухайн үүлдэр омгийн хэвшлийн цөм сүргийн малаар сайжруулах . Нутгийн хонийг дархад  хуц, ямааг эрчимийн хар ухна, монгол сарлагт Архангайн сарлагийг сайжруулагчаар ашиглах  

2014-2018

Нутгийн хонийг дархад  хуц, ямааг эрчимийн хар ухна, монгол сарлагт Архангайн сарлагийг сайжруулагчаар ашиглах   бодлого баримтлан ажиллана.

Багийн Засаг дарга  нар

3.3 Жил бүр мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хээлтүүлэгч малд ангилан ялгалт хянан баталгаажуулалт хийж үржилд тэнцэхгүй хээлтүүлэчийг үржилд ашиглахгүй байх тал дээр шат дараатай арга хэмжээ авна.  

2014-2018

Ангилан ялгалтыг жил бүр мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хээлтүүлэгч малд хийж үржилд тэнцэхгүй хээлтүүлэгчийг ялгаж хэвшүүлнэ.

Багийн Засаг дарга  нар

3.4 Бог малын хээлтүүлэгчийг МЭҮТ-ын хяналтанд байлгах нутгийн зөвлөлөөс өгсөн хээлтүүлэгчийг сэлгээгээр малчдад тодорхой төлбөртэй ашиглуулах, Мөн ноосны урамшуулалын мөнгөөр авсан 20ш Эрчимийн хар омгийн ухныг малчдад зарж мөнгийг дансанд байрлуулж дараа дараагийн жилүүдэд дахин үржлийн сайжруулагч авчрах ад зарцуулах

2014-2018

 

Багийн Засаг дарга  нар

4.БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАРТАЙ МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ

4.1 Бэлчээрийн ашиглалт, кадастрын зураглал баг тус бүрээр гаргах, мэдээллийн сан бий болгох 

2014-2018

 

Багийн Засаг дарга  нар, Газрын даамал

4.2 Малын тэжээлийн ургамал тариалах талбай, тарималын нэр төрлийг нэмэгдүүлэх 

2014-2018

 

Багийн Засаг дарга  нар, Газрын даамал

4.3 Баг бүрд цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед ашиглах зориулалт бүхий өвс тэжээлийн нөөцийн сан бий болгох

2014-2018

 

Багийн Засаг дарга  нар, Газрын даамал

4.4 Нийт бэлчээрийн 10-аас доошгүй  хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтанд авч цаг үе хүндэрсэн үед ашиглах

2014-2018

 

Багийн Засаг дарга  нар

4.5 Сумын газар нутгийн хилийн цэсний ашиглалтгүй байгаа малын малын бэлчээрийг ашиглуулахын тулд усны хайгуул хйилгэж гар буюу инженерийн хийцтэй худаг гаргуулах ажлыг зохион байгуулах

 

 

 

Багийн Засаг дарга  нар

 

5.1 Мал, малын г аралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэх тээвэрлэх бирж хоршоог бий болгох 

 

 

ЗДТГ

5.2 Мал нядалгааны стандартын шаардлага хангасан цэгтэй болох

 

 

ЗДТГ, Газрын даамал

5.3 Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эдийн засгийн урамшуулал бий болгосон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

 

 

ЗДТГ,

5.4 Малын түүхий эд цагаан идээ зэргээр гурил, цагаан будаа, элсэн чихэр, дүнсэн тамхи зэргийг суманд зарагдаж байгаа үнээс доогуур үнээр худалдан борлуулах

 

 

ЗДТГ,

5.5  Мал аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийн судалгааг жил бүр хийж зорилтот зах зээлийг тогтоож, бренд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх

 

 

ЗДТГ,

5.6 Малын паразиттах өвчнийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргийг технологийн дагуу хамруулж үр дүнг нь бэлэн бүтээгдэхүүний чанараар тодорхойлдог тогтолцоог бүрдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх

 

 

ЗДТГ,

           

 

ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН :МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ