A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home5/khsgovmn/public_html/web-alag-erdene/index.php:1)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
З.Ням-Очир ИТХ-ын дарга 93090191 97010991
Ё.Даваа Засаг дарга 89949799 98962196
М.Нямсүрэн Засаг даргын орлогч 98996199
Б.Сэнгэбазар Тамгын газрын дарга 99388301 98669695
Б.Жанлав Дотоод ажил хариуцсан түшмэл 95841656


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Засаг даргын мэндчилгээ
Засаг даргын мэндчилгээ
Нийтэлсэн: 3 сар өмнө

Улиран одож буй 2017 он Алаг-Эрдэнэчүүд бид ололт амжилтаар дүүрэн, Байгаль дэлхий ивээлээ хайрласан сайхан жил болсон. Цагаан бэлчир багийн малчин Б.Баттогтох Монгол улсын аварга малчин болж нутаг ус, түмэн олноо баясгасан амжилт гаргалаа. Монгол улсын шадар сайд, Аймаг, Сумын засаг даргатай байгуулсан гэрээний дагуу гамшигийн эрсдэлийн үед нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулж “Онц” үнэлгээ авч сум орон нутаг, улсын хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгуулав.

НҮБ, Каристас Монгол ТББ-тай хамтран малчин иргэддээ өвөл, хаваржилтийг өнтэй давахад нь 90.047.200 төгрөгний хөрөнгө оруулалт хийж ажиллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Аймаг орон нутгийн удирдлага, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нартай хамтран сумын төвийг нэгдсэн халаалтанд холбох томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг эхлэхээр гарын үсэг зурж баталгаажуулан, аялал жуулчлалыг хөгжүүлэх иргэдийн орлогыг нэмэгдүүлэж орон нутгаа сурталчлах ажлын хүрээнд 50:100 цогцолбор баригдан ажлын явц 80 орчим хувьтай гүйцэтгэсэн байна.

Ирж буй 2018 он Алаг-Эрдэнэчүүд бидэнд “Амьдрах орчноо сайжруулж Ахмад настнаа дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд ард иргэдийн амьдрал дээшилж хөрөнгө оруулалтыг олноор татсан урам зориг дүүрэн жил байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Нутгийн зон олон та бүхэндээ аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Эрдэнэ нутгийнхан хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе .

 Сумын Засаг дарга Т.Ганболд

Холбоотой мэдээ