Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
З.Ням-Очир ИТХ-ын дарга 93090191 97010991
Ё.Даваа Засаг дарга 89949799 98962196
М.Нямсүрэн Засаг даргын орлогч 98996199
Б.Сэнгэбазар Тамгын газрын дарга 99388301 98669695
Б.Жанлав Дотоод ажил хариуцсан түшмэл 95841656


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ
Нийтэлсэн: 4 жил өмнө

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд, Г.Баярсайхан нараас, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, А.Бакей, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр, Г.Уянга нараас тус тус өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 17.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав. 

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа удирдан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ, ажлын дэд хэсгийн гишүүд болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа даатгуулагчдын төлөөлөл болон холбогдох бусад байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг төсөлд тусгаж, хэрхэн зохицуулалт хийх  талаар товч танилцуулга хийв.

Ажлын хэсгийн гишүүд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийн нэгтгэсэн хувилбарын заалтуудын талаар санал гаргаж, ажлын дэд хэсгийн гишүүдээс холбогдох асуулт асууж, тодруулга авлаа. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нараас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд харьцуулсан дүн шинжилгээ хийж, дөрөв дэх хувилбарыг ажлын хэсэг боловсруулжээ.

Хуулийн төсөлд иргэн бүр иргэний эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу албан журмаар болон сайн дурын нэмэлт даатгалд хамрагдахаар тусгагдсан байна. Хуралд оролцсон гишүүд хуулийн төслийн нэрийг өөрчлөх, ажилгүйчүүд, малчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг хэрхэн даатгалд хамруулах, Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг гаргалаа. Мөн хуулийн төслийн 8.1.2-т хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний төлөх шимтгэлийн хэмжээг татварын албанд тайлагнасан орлого болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахаар тусгах зүйтэй гэсэн саналууд гаргаж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг банкинд байршуулж бизнес хийхийг хориглох, эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бий болгох, Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг томилж, чөлөөлдөг зарчмыг баримтлах талаар санал гаргав.

Ажлын хэсгийн гишүүд иргэдэд олгох цахим картын талаар нэлээд маргааныг өрнүүлэв. Цахим картыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаас даатгуулагчид олгох бөгөөд эрүүл мэндээ даатгуулсныг гэрчлэхээс гадна тухайн иргэний эрүүл мэндийн байдал, тусламж, үйлчилгээнд хамрагдсан мэдээлэл болон төлбөрийн боломжийг харуулсан чухал баримт болохыг ажлын хэсгийн гишүүд онцлон тэмдэглэв.

Хуулийн төсөлд шинээр өрхийн даатгалыг бий болгож, өрхийн гишүүн даатгал төлсөн хувь хэмжээгээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлэх боломж үүсэхийн ач холбогдлын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ тайлбар хийлээ. Мөн өрхийн эмнэлгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, ялангуяа өндөр настан, хэвтрийн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулах зорилгоор өрхийн эмнэлэгтэй гэрээ байгуулан гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн багцад хамруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулах бөгөөд шимтгэл төлөх байдлаас нь хамааруулан ангилахдаа шимтгэлийг нь хэн хариуцаж төлөх талаар хуулийн төсөлд тодорхой тусгахыг Ажлын хэсгийн гишүүд санал болгов.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг томъёолон хуулийн төсөлд тусгаж, дараагийн ажлын хэсгийн хуралдаанд бэлтгэн оруулах, түүнчлэн зарим хуулийн зүйл, заалттай холбогдуулан нарийвчилсан судалгааг хийхийг ажлын хэсгийн гишүүд ажлбн дэд хэсэгт  үүрэг болгов.

Хуралдаан 20.15 цагт өндөрлөв.        

  

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА