Төлчин эмэгтэйчүүдийн 3 дугаар чуулга уулзалт

Хүүхэд хамгаалал-өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд сумын Төлчин эмэгтэйчүүдийн 3 дугаар чуулга уулзалтыг 2018 оны 03 сарын 22,23-ны өдрүүдэд Аймгийн Эрүүл мэндийн газар,  Дэлхийн зөн олон улсын байгууллага, сумын албан байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. 

Зөвлөгөөний үеэр  Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтэсийн дарга Ж.Лхагвасүрэн , Дэлхийн зөн олон улсын байгууллагын ажилтан П.Амгалан, Гэр бүл судлаач Шижирбаатар, сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Хишигдэлгэр,Улсын бүртгэгч Б.Болормаа, Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтан Б.Байгальмаа, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нийтлэг төслийн чиглүүлэгч М.Нямсүрэн нар мэдээлэл хийж, Засаг дарга Т.Ганболд “Амьдрах орчноо сайжруулж-Ахмад настанаа дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд хийсэн ажлын тайлан, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдын 1 өдрийн үдийн цай болон Софт гар бөмбөгийн тэмцээний шагналыг Дэлхийн зөн олон улсын байгууллага олгож хамтран ажиллаа.

Зөвлөгөөний үеэр зохион байгуулсан “Хорол”-ны тэмцээнд н.Алтанцэцэг ахлагчтай баг 1 дүгээр байр, н.Далайжаргал ахлагчтай баг 2 дугаар байр, Түмэндэлгэр ахлагчтай баг 3 дугаар байр эзэлсэн бол Софт гар бөмбөгийн тэмцээнд Цагаанбэлчир багийн тамирчид 1 дүгээр байр, Яргис багийн тамирчид  2 дугаар байр, Манхан багийн тамирчид 3 дугаар байр эзэллээ.

            Сумын эмэгтэйчүүдийн зөвлөл төлчин эмэгтэйчүүдийн дунд Шилбэ зангидах, Хөгжмийн аянд малын гаралтай бүтээгдэхүүн хэлж алхах, АХА, зэрэг хөгжөөнт тоглоомуудыг тоглууллаа