ЗИС аян амжилттай явагдаж өндөрлөлөө

Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жил, Зүтгэл, итгэл, сэтгэл аяныг зохион байгуулах сумын Засаг даргын 2019 оны А/96 тоот захирамжийн хүрээнд төсөвт байгууллагуудын дунд ЗИС-30 явагдаж өндөрлөлөө. Бүтээн байгуулалт, Мэдээ мэдээлэл, хууль сурталчилгаа соён гэгээрүүлэх, Зорилтот бүлэгийхэнд чиглэсэн хүмүүлэнлэгийн ажил, Нэрлэсэн жилийн хүрээнд хийсэн ажлаараа өрсөлдөж Засаг даргын тамгын газрын хамт олон тэргүүн байр, Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон 2 дугаар байр, Эрүүл мэндийн төвийн хамт олон 3 дугаар байр эзлэв.