Өрх толгойлсон эмэгтэй шинэ орон сууцтай боллоо

Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан  "Засаг орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Манхан багийн иргэн  Н.Анхцэцэг хашаа байшинтай боллоо. Засаг орон сууц хөтөлбөр нь 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих нэрлсэн жилтэй уялдуулан өрх толгойлсон эмэгтэйд сонгон өгсөн байна. Энэхүү ажиллагааг хэрэгжүүлэхэд сумын төсөвт байгууллагууд, иргэд, ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаа.