Аймгийн онцгой комисс ажиллав.

Тус сумын 2 дугаар багийн нутаг Торойлогийн нуур, Хосдог, Сөрт, Ур арын ам гэх газруудад зусланд гарсан 24 өрхийн 13978 толгой мал цасанд боогдож өл алдсан байгаа талаар малчин Д.Пүрэвжав, Б.Баттогтох нар 2019 оны 05 сарын 16-ны өглөөнөөс эхлэн утсаар мэдээлэл өгсөний дагуу сумын Онцгой комиссын 09 цагт зарлан хуралдуулж тухайн нутаг оронд ажиллах ажлын график зураглал, айл өрхүүдийн байршил тэдгээрийн  малын тоо, хүн амын судалгаа зэргийг гарган яаралт хариу арга хэмжээ авах, үүссэн нөхцөл байдлыг даруй аймагт мэдээлэх үүргийг өгсөн.

            Сумын Засаг дарга буюу сумын Онцгой комиссын дарга  Т.Ганболд аймгийн засаг дарга Л.Ганболдод суманд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч,  аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр үүссэн нөхцөл байдалтай газар дээр танилцах, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхээр  Аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн Онцгой комиссын гишүүн Хууль эрх зүйн хэлтэсийн дарга Г.Гандэлгэр, Онцгой комиссын гишүүн Онцгой байдлын газрын дарга Ё.Пүрэвсүрэн, аймгийн Татварын хэлтэсийн дарга Ч.Хуншагай онцгой байдлын газрын албан хаагчид нар Алаг-Эрдэнэ суманд 2019 оны 05 сарын 16-ны өдөр ажиллаа.